EPISODE TWENTY SIX

555 67 20
                                    

AUTHOR's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

AUTHOR's POV

Жэйн хөл чичирч тэр Жиагаас тэврэлтээ салган, хойш хэд алхаад буйдан дээр лап хийтэл суугаад, баярлаж эсвэл эсэргүүцэж байгаагаа хэлэхийн оронд зүгээр л харцаа буруулан, толгойгоо барих аж.

Түүний хариу үйлдэлийг харсан Жиа нулимсаа шувтран түүний бодлыг уншсан мэт л итгэлтэйгээр "зүгээр ээ, би өөрөө өсгөнө. Битгий санаа зов... угаасаа бидний гэрээний хугацаа аль хэдийн талдаа орчихсон шүү дээ. Миний хүүхэд гэрээ дуусах үеэр төрөх байх-"

Жиагын яриаг таслан Жэй буйдангаас өндийн "яагаад чинийх гэж? биднийх шүү дээ. Миний ч гэсэн хүүхэд гэж байна"

JAY's POV

Итгэхэд тийм ч амар байгаагүй ээ...

Ямар хариу үйлдэл гаргаж, юу гэж хэлэхээ ч мэдээгүй...

Анх удаа аав болж байгаагаа сонссон хүмүүс юу боддогийг мэдэхгүй ч миний толгойд буусан хамгийн анхны бөгөөд сүүлийн, цор ганц бодол нь... Жиад ямар амттан идүүлэх вэ гэх бодол байсан. Гүзээлзгэнд дуртай юм чинь гүзээлгэнэтэй бялуу авч өгөх үү? эсвэл зүгээр л гүзээлзгэнэ авч өгөх үү?... ямар хоол идүүлвэл биед нь сайн бол?...

Буйдангаас өндийн босох үедээ түүнийг хэтэрхий нимгэн ороолт зүүж байгааг анзаарсан. Одоо аль хэдийн арван нэгэн сар. Энэ жил илүү хүйтэн байна гэх мэдээ явж байсан. Илүү зузаан ороолт авч өгөх хэрэгтэй юм байна... сонсоход тэнэг ч гэсэн надад ийм л бодол төрсөн.

Би түүнийг чанга гэгч нь тэврээд "чи яагаад ганцаараа өсгөнө гэж? би ч гэсэн аав нь шүү дээ... бид одооноос бүгдийг хамт хийх хэрэгтэй. Хүйсийг нь мэдэхдээ, анхны хувцас, анхны угжыг нь авахдаа бас анхны уйлах чимээг нь сонсохдоо гээд бид бүгдийг нь хамт харах хэрэгтэй" гэсээр тэврэлтээ салган түүний нүд рүү харахад тэр одоо болтол надад итгэхгүй байгаа юм шиг тийм хачин харцаар ширтэнэ.

JIA's POV

Би Жэйг эсэргүүцнэ гэж бодсон. Түүнийг дургүйцээд, орилж, авхуул гэж шаардах байх гэж бодсон. Харин тэр миний бодож байснаас тэс өөр хариу үйлдэл гаргасан. Түүнийг санаа алдаад, буйдан дээр хамаг биеэ хаяаад суух үед итгэж байсан жаахан найдвар минь агаарт замхарчих шиг л болсон.

Contract Husband Where stories live. Discover now