-Гэгээ-
"Хатагтай сэрчихсэн үү?"
У Мина залуухан охины хоолойг сонсоод нүдээ нээлээ.
Хатагтай?
Тэр хүйтэн ордон руу цөлөгдсөн байсан ч үйлчлэгч нар түүнийг татвар эм гэж дууддаг байсан. Яагаад хатагтай болчихдог билээ?
Минагийн урт, шингэн сормуус нь үл ялиг чичрэх агаад нүдээ нээхэд нь ямар нэгэн зүйл саад болж байлаа.
Тэр амиа хорлочихоогүй билүү? Яагаад бүх зүйлийг ийм сайн санаад байгаа юм??
Нара үхээгүй юм болов уу?
Өмнөх амьдралаа санах гэсээр хүзүүгээр нь хөшин өвдөх нь тэр.
Гэхдээ хамгийн ихээр өвдөж буй газар нь зүрх нь ажээ.
Нара бол тэр залуу хоёр үхэл амьдралыг туулж, хамтдаа улс орноо бүтээхээр тэмцэж байсан билээ.
Нэг удаа тэр залуу хаан болчихоод Минаг хатнаа болгоно гэж тэнгэрт амласан ч эцэст нь татвар эм нь болоод л дууссан юм.
Гэхдээ Минатай хамт улс орноо байгуулчихаад татвар эмээ болгож хүйтэн ордон руу цөллөж, мөн гэр бүлийг нь хүйс тэмтэрч, түүнийг хүсэхгүй байна амиа хорло гэж хэлсэн юм.
Энэ тухай бодох төдийд л зүрхээр нь хатгуулах нь тэр.
"Хатагтай дахиж битгий энэ тухай бод" Ан Сара Минагийн царайг харчихаад хажууд нь суугаад уйлах ажээ.
Сарагийн хоолой Минаг бодит байдалд нь авчирлаа.
У Мина нүдээ анивчиад эргэн тойрноо сайн харлаа. Тааз нь цас шиг цагаан, хана нь хөнгөхөн өнгөтэй мөн эмний үнэр үнэртэх ажээ. Харин Минад нэг л танил бус санагдана.
Гунигтай нүд нь гайхшралаар тодроно. Энэ ямар газар вэ? Там уу эсвэл диваажин уу?
Тэрээр Сараг харчихаад хөмсөг зангидав. Энэ охин яагаад ийм хачин хувцас өмсчихсөн юм бэ?
Минагийн нүүрэнд цочирдсон байдал тодхон харагдах бөгөөд мөн эргэлзэж будилсан өнгө аяс ч харагдана.
Тэр үнэхээр үхсэн юм уу, үгүй юм уу? Нууцаар өөрийгөө чимхэж үзвэл үнэхээр жинхнээсээ өвдөж байна. Үхээгүй гэж үү?
Хэрвээ үхээгүй юм бол хүйтэн ордонд байх ёстой байтал яагаад энд байгаа юм?
Түүний орны хажууд суух охин түүн рүү гайхсан байдалтай харах ажээ. Энэ хэн бэ?
YOU ARE READING
~~~Чөтгөр шиг нөхөр~~~
Fanfiction"Энэ залуу надаас салахгүй юм уу? Яагаад орой болгон намайг хамт унтаач гэдэг юм бэ?" Тэр залуу өвөл болохоор орыг дулаацуулж хамт унт гэж хэлсэн. Гэтэл зун болсон ч энэ охин хамт унтсаар л. "Би салмаар байна!" Залуу инээмсэглээд "Салахаа? Хоёр бол...