(ЖК-тэй өнгөрүүлсэн 69 хоног" гэсэн өгүүллэгтэй ямар ч хамаагүй шүү)
... Стар ахлах сургууль...
Хичээлүүд ордогоороо орж, бүх зүйл болдогоороо болж байсан учир сургуулийн энгийн л нэгэн өдөр гэж хэлж болохоор байсан хэдий ч 12 цаг болж үдийн цайны их завсарлагаан болох үед бүх зүйл орвонгоороо эргэх нь тэр.
... Сургуулийнх нь машины зогсоол дээр үзэсгэлэн болоод байна уу гэлтэй том хар 570-ууд зэрэгцэн зогсох бөгөөд тэдэн дундаас хамраа тэнгэрт тултал өргөн, их зан гаргах өөрсдийнх нь үеийн хэдий ч чөлөөт хувцас өмсөцгөөсөн хүүхдүүд бууцгааж буй харагдана.
Бохирын хоолойд ороод ирцгээчихсэн мэт л эргэн тойрноо гайхширч, сэжиглэсэн байртай харах тэднийг жолоочид нь орхин явах мөчид сургалтын менежир сөгдөх нь холгүй урд нь очоод сургууль руугаа дагуулан алхаж эхлэв.
***ЖК***
"Хэлээгүй юу? Хамарт нь баас түрхчихсэн юм шиг л юмнууд ирнэ гэж хэлээд байхад" гэж Намжүүн хэлсээр над руу харахад би гүн санаа алдахаас өөрийг хийж чадсангүй.
*Ямар кино байгаа биш дээ. Баян айлынх ч гэсэн дажгүй ааштай хүүхдүүд ирнэ байх аа* гэж зөвлөлийнхнөө тайтгаруулж байсан минь тэднийг харсан мөчид л орвонгоороо эргэсэн юм.
"Одоо яая гэхэв дээ. Байр байрандаа очицгоо доо. Хэн юу хийх ёстойгоо сайн мэдэж байгаа биз дээ?" гэж ахин нэг удаа лавлаж асуухад Тэхён толгой дохисоор
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. "Тийм ээ, би тэднийг сургуультай танилцуулж, бяцхан хэмжээний аялал хийнэ. Намжүүн асуух зүйл гарвал тайлбарлаж өгнө. Жигёон хэмжээг нь аваад оёдолчинд аваачиж өгөөд, дүрэмтийг нь оёулж хүргэж өгнө. Харин Сүми, Жимин хоёр сонгосон хичээлийг нь харж байгаад ангид нь сандал, ширээ тавьж, шүүгээ гаргаж өгөх асуудлыг хариуцна. Харин чи тэднийг сургалтын системд оруулна" гэхэд нь би инээмсэглэсээр тэднийг гаргаж өгөв.

YOU ARE READING
/Дууссан/~~69 days with you~~
Romance"Манай сургуульд хэр удаан байх юм дээ?" хэмээн сурагчдын зөвлөлийн дарга гэх өнөөх хөвгүүн асуусаар над руу одоо л нэг юм өнгийн харахад нь би зуршил болсон ёсоороо түүнийг сонжиж амжив. ... Түмпэн тавьж байгаад тойруулаад хайчилчихсан уу гэмээр б...