***
...Тэр өдрөөс хойш бид ахиж хэрүүл уруул огт хийгээгүй юм. Сурагч солилцооны хөтөлбөр ихэд амжилттай болж, хоёр сургуулийнхан ихэд дотносоод зогсохгүй их ч зүйл бие биенээсээ сурч авсан учир хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр нэгдсэн байдлаар танилцах үдэшлэг зохион байгуулахаар болсон. Тэрийг нь зохион байгуулах гэж Жонгүг бүр хоол идэж уух нь битгий хэл унтах ч завгүй гүйж байгаа.
Стар сургуулийн спорт заалыг чимэглэж, үдэшлэгээ зохион байгуулах гэж байгаа болохоор ч тэр үү сургуульдаа бараг л хонох нь шахуу өдөр болгон өнждөг болсон учир орой болгон хоол аваачиж өгдөг болсон минь энэ.
Шөлтэй хоол биш хэдий ч идсэн даруйдаа л хамаг хөлс нь урсаад ирэнгүүт би түүнийгээ өрөвдөж, санаа алдан гараараа хөлсийг нь арчин сууна.
"Яршигтай юм! Багш, ажилчид нь хийж болдоггүй юм уу? Энэ жил төгсөнө гэдгийг мэдсээр байж ийм юм хийлгээд байхдаа яадаг юм?!" хэмээн түүний өмнөөс гомдоллоход Жонгүг чимээгүй л инээмсэглэж байв.
"Багш нар завгүй байгаа болохоор л тэр. Тэглээ ч бэлтгэл ажил бараг л дуусчихсан болохоор одоо санаа зоволтгүй дээ. Чи ч гэсэн надад санаа зовж, хоол энэ тэр зөөж гүйгээд байлгүй хичээл, шалгалтандаа анхаар" гэхэд нь би чимээгүй л толгой дохин халуун цай гарт нь атгууллаа.
...Цуг буцахаар хүлээхийг хүссэн ч Жонгүг нилээн удна гээд байсан болохоор яах аргагүй бууж өгөөд, автобусны буудал хүртэл хөтлөлцөн алхах зуураа ийн асуув.
"Хэзээ харих юм?"
"Тайзны чимэглэлийг жаахан янзалж, багш нарын суух сандалнуудыг зохицуулж, хуваарилчихаад нэг их удахгүй харина аа. Хариад залгах болохоор битгий санаа зовоод байгаарай...Тэгээд бас...Хани, тэр байна аа...нөгөө" гэсээр ихэд эргэлзсэн байртай гацаж түгдрээд эхлэхэд нь би түүний ер бусын гэнэтийн аашийг гайхаж өөрийнхөө автобусыг хүртэл харсаар байж явуулчихлаа.
"Тайван тайван! Би л байна шүү дээ. Юундаа сандраад байгаа юм?" гэхэд Жонгүг чимээгүйхэн ичсэн байртай инээмсэглэснээ арай өөртөө итгэлтэй болсон бололтой шууд л асуух гэсэн зүйлээ асуучихав.
"Кан Хани, чи надтай тэр үдэшлэгэнд хамт явах уу?...Явна биз дээ?" хэмээсээр ар дагзаа илэн маанагдуу инээмсэглэл тодруулахад нь би томоос том инээмсэглэж, түүнийгээ шоолсон байртай чангаар инээд алдаж байлаа.
"Мэдээж хэрэг, би чамтай явалгүй яадаг юм! Асуух хэрэг юу байна аа?" гэсээр түүнийг шоолж эхлэхэд Жонгүг шууд л хошуугаа унжуулан эрхэлж эхлэв.
أنت تقرأ
/Дууссан/~~69 days with you~~
عاطفية"Манай сургуульд хэр удаан байх юм дээ?" хэмээн сурагчдын зөвлөлийн дарга гэх өнөөх хөвгүүн асуусаар над руу одоо л нэг юм өнгийн харахад нь би зуршил болсон ёсоороо түүнийг сонжиж амжив. ... Түмпэн тавьж байгаад тойруулаад хайчилчихсан уу гэмээр б...
