*Хани*
...Тэрэнд гомдож зөндөө уйлсан болохоор тэр дороо давхраа минь алга болж, бүлцэн нүдлэснээс гадна будаг маань урсаад хулсны баавгай шиг юм болчихсон байв. Будаг маань урсаж сүйд болоод байдаггүй болохоор карт, утаснаас өөр зүйлгүй жижигхэн цүнхээ ухаад ухаад хүний урманд уруул өнгөлөгч ч гарч ирсэнгүй.
Хүн харсан ч дүүрсэн гээд тэр чигээрээ нулимсаа арчиж авчихаад хэдэн арван тороо дийлж ядан алхаж явтал давахгүй гэсэн даваагаараа долоо давна гэдэг шиг л хамгийн их таарахыг хүсээгүй хүнтэйгээ таарчих нь тэр.
Анхны хайрт минь болох Ван Жэксон...
Өмнөх шигээ, бүр тэрнээсээ ч илүү царайлаг, сэтгэл татам харагдаж байна.
![]()
Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra. "Хүүе, Ханбёл-аа...Чи мөн үү? Уулзалгүй ямар их удаа вэ..."
"Сайн уу, Жэксон убба? Тэгжээ, тэр өдрөөс...хойш уулзаагүй юм байна"
"Тийм байна... Хичээл, ном чинь сайн уу? Өөр сургууль руу солилцоогоор явсан гэж дуулсан...Чи чинь...уйлчихсан юм уу?" гэсээр над руу дөхөх төдийд нь л зүрх минь түчигнээд явчих нь тэр.
"Үгүй ээ, уйлаагүй. Их унтаад л нүд жаахан бүлцийчихсэн байх..."
"Яасан их ачаатай явах юм? Хамт яваа хүн байхгүй юм уу? Ах нь гэрт чинь хүргээд өгөх үү?"
"Үгүй ээ, хэрэггүй. Найз залуу маань ирж авах юм...Угаасаа хоёулаа хамт явж байгааг...эхнэр чинь мэдчихвэл юу ч болох юм билээ" гэж хэлэхэд ахын царай барайж, чимээгүй болчихов.
"Заза...би ингээд явлаа. Баяртай, ахаа" гэж хэлээд түүнээс холдон явахдаа араас битгий ирээсэй гэж бодож байсан ч, эсэргээрээ хүрээд ирээсэй гэсэн нууцхан төрж байсныг нуух юун.
Гэсэн ч, ах ардаас минь ирсэнгүй. Тэр нь ч дээр биз...
...Ашгүй Тэминийг хүрээд ир гээд хэлчихсэн байсан нь аз болж. Тэмин Америкт сурч байгаад жил орчмын өмнө л ирсэн болохоор Жэксон ах тэрнийг танихгүй.
![](https://img.wattpad.com/cover/140848060-288-k151904.jpg)
VOCÊ ESTÁ LENDO
/Дууссан/~~69 days with you~~
Romance"Манай сургуульд хэр удаан байх юм дээ?" хэмээн сурагчдын зөвлөлийн дарга гэх өнөөх хөвгүүн асуусаар над руу одоо л нэг юм өнгийн харахад нь би зуршил болсон ёсоороо түүнийг сонжиж амжив. ... Түмпэн тавьж байгаад тойруулаад хайчилчихсан уу гэмээр б...