"ЧИ ЯАСАН ГЭНЭЭ?!!!" гэсээр Тэхён чангаас чанга уулга алдан бүр суудлаасаа босох үед нь би гайхаж цочирдсон хэдий ч түүнд хэлсэн зүйлээ ахин нэг удаа давтан хэлэв.
"Gucci-ийн загварын шоунд оролцох гэж байсан юм аа...Тэгээд..."
"Манай мангар хар юмыг бодож үлдсэн хэрэг үү?" гээд ахиад л өнөө айхтар чухал царайгаа гаргахад нь үл ялиг эмээсэн ч толгой дохилоо.
"OH MY goodness!!! Чи чинь ёстой мэдрэл муутай охин байна штээ. Бурхан минь гэж! Очиж очиж Жон Жонгүгийн төлөө Gucci-г хаях гэж!!!"
Мэдээж тийм том брэндээс загвар өмсөгчөөр шоунд оролцох санал ирсэн нь нэр төрийн хэрэг ч манай моделийн агентлагтай хамтран ажиллах гэрээтэй болохоор дараа жил өөр боломж олдох байх гэж найдсан юм.
Ямар ч байсан Тэхён Gucci-д их дуртай бололтой. Найзуудаас маань илүү уурлаж, цүнхээ хажуунаас минь шүүрэх шахам булаан аваад мөрөн дээрээ үүрснээ шууд л сургуулийн гадаах хаалга руу алхаж эхлэв. Би ч инээд алдан түүний өгсөн зайрмагний уутыг хогийн саванд хаячихаад хойноос нь гүйн, хүзүүгээр нь тэврэн авлаа.
"За юундаа уурлаад байгаа юм дээ? Дараа жил ахиад загварын шоу болохоос л хойш..."
"Гэхдээ л...Цкк, чамд бүр хэлэх ч үг алга!" гэж хальт муухай харснаа гэнэт л байдгаараа инээд алдан намайг өөрөөсөө түлхэж эхлэв. "Битгий хүзүүнд хүрээд бай! Гижиг хүрээд байна!"
"Тийм үү? Гижиг хүрээд байна уу?" хэмээн би инээсээр түүний хүзүү рүү үлээн, улам гараараа хүрэхэд Тэхён байдгаараа инээд алдсаар надаас холдохыг хичээж байв.
"Та хоёр юу хийж байгаа юм?!" гэх ихэд танил хоолой сонстоход эргэн харвал Жонгүг зогсож байх нь тэр! Байдгаараа хөмсгөө зангидчихаад муухай харж байхыг бодвол уурлачихсан бололтой.
"Чи яваагүй байсан юм уу? Хаёонтой цуг харих ёстой гээд байсан биз дээ?" хэмээн асуухтай минь зэрэгцэн өнөөх Хаёон гэх охин Жонгүгийн ардаас гарч ирээд над руу нэг их сүртэй чухал харцаар харан зогслоо.
"Би та хоёроос юм асуусан шиг санагдах юм!" гэж Жонгүг ахин нэг удаа давтан хэлэхдээ илүү ууртай харагдсан нь намайг гайхшруулсан ч түүний асуултанд хариулсан нь зүйтэй байх гэж бодов.
"Тэхёны гижиг хүрээд байна гэхээр нь жаахан тоглоод л..." гэхдээ би яагаад ч юм гэм хийчихсэн юм шиг санагдаж байсан юм. Гэсэн ч Жонгүг намайг хүн чинээ тоосонгүй, яг л би энд байхгүй мэт Тэхёнтай л харилцан ярилцах ч уурлаж муухай харах бүртээ над руу харж байлаа.
ESTÁS LEYENDO
/Дууссан/~~69 days with you~~
Romance"Манай сургуульд хэр удаан байх юм дээ?" хэмээн сурагчдын зөвлөлийн дарга гэх өнөөх хөвгүүн асуусаар над руу одоо л нэг юм өнгийн харахад нь би зуршил болсон ёсоороо түүнийг сонжиж амжив. ... Түмпэн тавьж байгаад тойруулаад хайчилчихсан уу гэмээр б...