"I love you"

1.3K 156 8
                                        

***

...Анх удаагаа л хайр гэгч зүйлтэй учирч, яах ийх учраа ч олохгүй байсан үе минь байсан юм. Арван зургаахан настай байхдаа өөрөөсөө дөрвөн ч насаар ах анхны хайрт болох Ван Жэксон гэгчтэй учирч билээ. Аль хэдийнээ их сургуулийн оюутан болчихсон царайлаг, сэтгэл татам, эелдэг тэр ахад дурлах тийм ч хэцүү байгаагүй ээ. Анх уулзаж танилцаад долоо ч хоноогүй байж бараг дурласан байх. 

Анхны үерхэл, анхны үнсэлт гээд бүх зүйлийн минь анхдагч болсон болохоор ч тэр үү, өмнө нь үерхэж үзээгүй, туршлага муутай байсныг ч хэлэх үү хэлж ярьсан бүхэнд нь итгэж, хийсэн бүхэн нь хорвоогийн хамгийн зөв зүйл мэт бодон, найз нөхдөөсөө хүртэл өмөөрч хэрэлддэг байж билээ. Үнэхээр тэдэнтэй хэрүүл хийж, ам зөрөлгүй ганц ч хонохоо болиод ирэх үед шууд л тэдэнтэй найзлахаа болино хэмээн сүр болж, "...найз залууг минь хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг намайг хүлээн зөвшөөрөхгүй байна" гэх мэтийн мэдрэл үг хэлээд тэр өдрөө өдөржин, шөнөжин усан нүдэлснээ санаж байна. 

Хамгийн аймар нь, Жэксон ах Даниелд хүртэл таалагддаггүй байсан юм. Найзуудтайгаа найзлахаа больж болох ч ихэр ахаасаа тангараг тасарна гэж байж боломгүй зүйл байсан учир бид хоёр хэрүүл тэмцэл хийхгүйн тулд хоорондоо Жэксон ахын  талаар ярихгүй байх дүрэм хүртэл зохиож билээ. 

Гэхдээ...харамсалтай нь, тэдний зөв байсан. Үнэхээр эр хүн эр хүнийгээ таньдаг, мэддэг гэж үнэн юм билээ. Үерхээд гурав дөрвөн сар болсон мөртлөө л өөрийнхөө талаар төдийлөн ярьдаггүй, хааяа хааяадаа хэд хоног хэл сураггүй алга болчихдог байсан хайрт минь хэзээ мөдгүй гэрлэхээр хэлэлцэж тохирсон сүйт бүсгүйтэй хүн байсан юм. 

Хотын гудмаар сүйт бүсгүйгээ хөтлөн жаргалтай нь аргагүй инээд алдан алхахыг нь харчихаад нус нулимс дүүрэн сүр дуулиантай салалт хийхийг хүссэн минь үнэхээр л хүслээр болж, түүний сүйт бүсгүй хүртэл хүрэлцэн ирсэн байв. "Намайг үнэхээр уучлаарай, эгч ээ. Би үнэхээр мэдээгүй" гэж хэлэх ч боломж өгөлгүй хэрүүл тэмцэл хийж эхлэхэд нь өөрийгөө өмөөрч хамгаалах ганц ч үггүй болохоор чимээгүй л хэлсэн болгоныг нь хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэл болгонд нь хариу үйлдэл гаргаагүй...

***

"Ийм л эмгэнэлтэй, өрөвдөлтэй байдлаар анхны хайр минь дуусгавар болсон юм даа. Чинийхээс ч гунигтай байгаа биз дээ?" гэж яриагаа дуусгачихаад байдлыг арай дээрдүүлэн өргөхийн тулд тоглоом хийн асуухад Жонгүг шууд л намайг тэврэн авсан юм. 

/Дууссан/~~69 days with you~~Where stories live. Discover now