"Jungkook's first kiss"

1.5K 151 7
                                    

***Жонгүг***

...Өдрийн турш хичээл ном гэж гүйсээр явах зуур Ханитай ганц хоёроор тогтохгүй таарч байсан хэдий ч намайг хараагүй царайлан үл тоож байсныг бодвол энэ удаад жинхнээсээ гомдчихсон бололтой. Ихэд буруутай юм шиг санагдаж байсан хэдий ч тэрнээс болоод хоёр сар Хаёонд үнэнч гэдгээ батлах гэж гүйсэн хамаг хичээл зүтгэл минь үгүй болсон болохоор түүнтэй адилхан үл тоосон хэвээр байсан юм. 

Хичээл, давтлага тарсны дараа сургуулийн сургалтын менежир Ким багштай уулзчихаад бодол болж автобусаар явсаар гэртээ харьлаа. Ээж ирчихсэн бололтой хоолны үнэр үнэртэх бөгөөд ээжийн хэн нэгэнтэй ярилцан таатай нь аргагүй инээд алдах дуун сонсогдоход би үл ялиг гайхав. Аав өдийд ажлаасаа ирчихээгүй байлтай...

"Би ирлээ" гэж хэлсээр гал тогооны өрөөнд ортол өдрийн бодол болж ихэвчлэн уур, дургүй зэрэг хүргэж байсан нэгэн маань гэрийн маань нэг гишүүн гэлтэй хормогч өмсөөд ширээ зассан шиг зогсож байх нь тэр. 

"ЧИ! Чи энд юу хийж байгаа юм?!" хэмээн юм бодолгүй ихэд дургүйцсэн байртай хөмсөг зангидан асуухад ээж олон долоон үггүй шууд л хоолны халбагаараа түсхийтэл толгой руу цохиод авав. "Юу юу хийж байгаа юм гэж?! Чи чинь өөрөө давтлага өгнө гэж хүүхэд дуудчихаад хичнээн их хүлээлгэдэг юм! Алив хурдан явж наад хувцас хунараа соль...Чи муу л болсон хойно багш нарын бөгс долоож байгаад ирээ биз" гэж зандчихад би бүр хэлэх үггүй болон бантсандаа дуугүй л шатаар дээш өгслөө. 

...Ээж маань намайг их залуудаа, ерөнхийдөө бол 18 насандаа төрүүлсэн болохоор их залуу сэтгэлгээтэй гэж болно. Харин аав маань ээжээс бүр нэг насаар дүү гээд л бодчих. Тэгэхээр манай гэр бүл ямархуу хүмүүс байдгийг ерөнхийдөө гадарлаж байгаа биз. Дүү маань эмэгтэй ч гэсэн тэр хоёрыг яг дуурайгаад өдий дөнгөж 16 настай юм байж найз залуутай болчихсон. Энэ гэр бүлд ганц эрүүл, энгийн нэгэн гэвэл би л байх...

***Хани***

...Жонгүгийн аав гадаад руу тэмцээнд явчихсан болохоор дөрвөн хүний ширээ засчихаад хүлээсээр байтал Нахи эгч /Жонгүгийн ээж/ залхан, хурдхан шиг Жонгүгийг дуудаж ир гэлээ. Би ч дуртай нь аргагүй босч өрөө рүү нь тогшчихоод ортол тэр дүрэмтээ тайлаад гэрийн хувцсаа хайж байсан бололтой дээгүүрээ цээж нүцгэн байж байх нь тэр. 

Эрэгтэй найзуудтайгаа гадаадад амарч байхдаа далайн эрэг дээр зөндөө олон удаа цээж нүцгэн байхыг нь харж байсан болохоор миний хувьд айхтар сүртэй асуудал биш ч даруухан, ичимхий тэрэн шиг нэгэн зургаан толгойтой булчинтай байсан болохоор өөрийн мэдэлгүй гөлийтлөө ширтчихсэн байв. 

/Дууссан/~~69 days with you~~Onde histórias criam vida. Descubra agora