***
...Орон дээрээ тэрийн хэвтсэнийхээ дараа би өөрийн мэдэлгүй жаргалтай нь аргагүй инээд алдан, амаа дарлаа. Мэдрэл муутай юм шиг санагдаж болихыг хичнээн хүссэн ч хичээх тусам улам инээд хүрч, Жонгүгийн царай нүдэнд харагдан, хоолой нь чихэнд сонсогдох шиг болж байв.
Арай тайвширсныхаа дараа өндийн босч зөөврийн компьютероо асаан Жонгүгийн айдастай холбоотой ямар нэгэн мэдээлэл байгааг хайж, хэрхэн яаж эмчлэх талаар ч хайлаа.
Олон хүмүүс хөлхөлдөж байдаг газар биш ганцаараа байж болохоор чимээгүй газар байх дуртай, хүн болгон өөрийг нь шинжиж хараад байх шиг мэдрэмж үргэлж төрдөг учраас бусдын харцанд өртөх дургүй гэх шинж тэмдэг яг Жон Жонгүгийг илэрхийлж байх шив. Тийм болохоор л гудамжинд хамаагүй орилж хашхирхаар цохиж авах нь холгүй ичиж сандраад, гүйх нь холгүй надаас зугтаадаг байж.
Иймэрхүү гэнэтийн нөхцөл байдал ийм айдастай хүмүүсийн айдсыг улам дордуулж, хүндрүүлдэг гэж бичсэн байсан болохоор өөртөө дургүй хүрч, хийж байсан үйлдэлдээ ихэд харамсаад амжив. Нэгэнт л өнгөрснийг өөрчилж болохгүйгээс хойш ирээдүйн үйлдлүүддээ л хянамгай байхаас биш!
***
...Аав, ээж хоёр ажилтай байгаа гэж тайвшруулсаар арайхийн гэртээ оруулж ирсний дараа Жонгүг яг л хулгайч нохой шиг сэм сэм гишгэлж, хаалга руу байн байн хялам хийж байв. Саяхан л ээж чинь доор байсан ч хамаагүй чамайг угаалгын өрөөнд чинь хүчиндэнэ энэ тэр гээд том дуугараад байсан хүнд юу тохиолдох нь энэ вэ гэж бодохдоо сонирхол хөдлөөд өөрийн мэдэлгүй түүнээс асууж орхилоо.
"Гэхдээ...өнгөрсөн энэ хэдэн хоногт хэн чамд туслаж, зөвлөгөө өгсөн юм? Ээжээс чинь нууцаар чамайг хүчиндэнэ энэ тэр гээд л гайхуулаад байсан одоо хүн байхгүй гээд байхад л өмдөндөө савируулчих гээд байх юм"
Жонгүг хэсэгхэн зуур ч бодолхийлсэнгүй. "Аан...Тэмин, танай найз чинь л чиний хойноос уучлалт гуйж үхэх гээд байгаа намайг хараад өрөвдсөн байх"
"WHAT?! Тэгээд Тэмин чамайг ингэж их өөрчилсөн гэж үү? Тэр энэ бүх хугацаанд чамд зөвлөгөө өгч тийм галзуу аашлахад чинь нөлөөлсөн юм уу? Би чиний тэр тэнэг, ноомой найзууд чинь л байх гэж бодсон штээ"
"Тийм бас үгүй. Үс засалтыг минь өөрчилж, хувцас хунараа яг яаж тааруулж өмсөх талаар, бас бус зүйлийн талаар зөвлөгөө байнга өгдөг байсан юм" гэхэд нь миний инээд хүрч, жуумалзсан хэвээр түүн рүү ширтэн хэсэг зуур суув.
YOU ARE READING
/Дууссан/~~69 days with you~~
Romance"Манай сургуульд хэр удаан байх юм дээ?" хэмээн сурагчдын зөвлөлийн дарга гэх өнөөх хөвгүүн асуусаар над руу одоо л нэг юм өнгийн харахад нь би зуршил болсон ёсоороо түүнийг сонжиж амжив. ... Түмпэн тавьж байгаад тойруулаад хайчилчихсан уу гэмээр б...
