***
"Жон Жонгүг, чи сурлагаараа сургуульдаа нэгт ордог байж болох ч миний мэдэх хамгийн тэнэг хүн гэдгээ мэдэх үү?" гэж асуухад минь Жонгүг чимээгүй л доош харсан хэвээр толгой дохимор аядаж байлаа. Ядаж л дүнкүү амьтан гэдгээ мэдэж байгаа нь яамай даа...
"Тэр шулмас чамд юу гэж хэлсэн юм?"
"...Ямар шулмас?"
"Хажууханд чинь аж төрдөг шулмасын талаар ярьж байна!"
"Аан...Хаёон уу? Хани та хоёрын талаар л. Би хэтэрхий түргэдчихсэн бололтой, одоо ингээд бодоод үзэхнээ шал байж боломгүй зүйл байж. Би өглөө Ханитай цуг хичээлдээ ирсэн, чи хоцорч ирсэн...Хамгийн гол нь та хоёр хэзээ ч-"
"Дэмий юм чалчихаа болиод юу гэж хэлснийг нь хэлээдэх дээ, Жон Жонгүг!"
"...Та хоёрыг үнсэлцээд зогсож байсан гэсэн юм" гэж хэлэхдээ Жонгүг гэм хийсэн жаахан хүүхэд шиг доош харан хошуугаа унжуулж байв.
"Тэгээд чи тэрэнд итгэсэн хэрэг үү?"
"Үгүй ээ...Мэдэхгүй ээ. Би ч бас ойрын үед өөрийгөө яагаад байгааг ойлгохгүй л байна. Жижигхэн юмнаас болж уурлаад л, хичээл ном, сургуулийн ажил бүр ямар ч хамаагүй, хэнд ч хэрэггүй юм шиг санагдаад л...Хамгийн гол нь, Ханиг зүгээр найзуудтайгаа яриад зогсож байхыг харчихаад...хардаад ч байгаа юм шиг. Мэдэхгүй ээ, би өөрийгөө ойлгохгүй байна"
"Ойлгож ядаад байх юу байна аа? Чи тэрэнд дурлачихсан л байна. Тэгээд л тэрэнд, тэрний хийж байгаа зүйлд санаа зовж, үргэлж бодоод л хичээл ном, сургууль огтхон ч хамаагүй юм шиг санагдаж байгаа хэрэг...Гэхдээ очиж очиж надтай хардсан гэдэг чинь жаахан...хэтэрхий юм шиг санагдахгүй байна уу?"
"Мэдэж байна аа. Намайг үнэхээр уучлаарай...Анх тэрнийг чамд их тохирох охин юм байна даа гэж би харж байсан юм. Тэгээд л...надаас илүү та хоёр тохирох юм шиг санагдаад... Мэдэхгүй юм даа, энэ өөртөө итгэлгүй байдлаасаа болж хэтэрхий их зүйлээ алдах бололтой"
...Ийм болохоор л Жонгүгийг зуун хувь буруутгаж, үхтэл нь гөвшчихгүй байж байгаа юм. Өөртөө итгэлгүй, үргэлж бусдын харцнаас нуугдаж байдаг нь түүний хамгийн том бөгөөд цор ганц сул тал нь. Энэ сул талаасаа болж сайн найзууд шиг дотно байдаг байсан ааваасаа хөндийрөн, усанд сэлэлтийн тамирчин болох мөрөөдлөө ч орхисон.
Жонгүг ихэд гутарсан байртай хажууханд байх сандал дээр лагхийтэл суухдаа хэтэрхий гунигтай харагдсан учир би Ханигийн ардаас явахыг хүссэн хүслээ дарж түүний дэргэд үлдэхээр шийдлээ. Аз болоход тэр Ханид бодож байсан шиг минь хэтэрхий муухай зүйл хэлээгүй шүү дээ. Юу гэж хэлсэн гэж асууснаас биш юу хийсэн гэж асуугаагүй болохоор би арай тайван байсан юм.
ESTÁS LEYENDO
/Дууссан/~~69 days with you~~
Romance"Манай сургуульд хэр удаан байх юм дээ?" хэмээн сурагчдын зөвлөлийн дарга гэх өнөөх хөвгүүн асуусаар над руу одоо л нэг юм өнгийн харахад нь би зуршил болсон ёсоороо түүнийг сонжиж амжив. ... Түмпэн тавьж байгаад тойруулаад хайчилчихсан уу гэмээр б...
