"Good boy❤️"

1.4K 133 5
                                        

***

...Сайн охин гэж магтуулсныхаа дараа яагаад ч юм өөрийгөө нохой мэтээр мэдэрч гэнэт л дургүй хүрэх шиг болсон болохоор өөрийн мэдэх түүний ганц сул талыг атган, хатгаж эхэлсэн ч ахиад л бууж өгсөн юм. 

"Тэр талаар санаа зоволтгүй дээ. Тэдэнд худлаа ярьсан минь баригдсан ч гэсэн тэр өдөр...намайг чамтай цуг буудал руу явсныг найзууд маань бүгд мэдэж байгаа болохоор би тэр асуудлаас айхаа больсон"

Хөгийн туулайг ойд аваачаад хаячих юмсан. Тэгээд чоно, баавгайд идүүлээсэй билээ! Даанч энэ муу хөлийн хурдаараа биш юм аа гэхэд золигийн ухаантай толгойгоороо нэг юм сэтгээд амьд гарч ирнэ л дээ. 

***

...Дэн буудлын коридорын сандал дээр сууж байтал Жонгүгийн орсон өрөөнөөс өнөөх охин нулимсаа арчсаар гүйн гарч ирж байгаа харагдав. Ийм хурдан амжуулчихсан юм байх даа гэж баярлах, хардах давхцсаар түүний ганцаар үлдэж хоцорсон өрөө рүү удаан гэгч нь алхахдаа харахыг хүсээгүй зүйлээ харах вий гэж айж байсан Жонгүг хувцастайгаа юу ч болоогүй шинжтэй сууж байсан юм. 

"Тэр хэтэрхийн гэнэн цайлган юм. Үзэх ёстойгоо үзээд юу хийх ёстойгоо мэддэг бүсгүй хүн надад хэрэгтэй байна" гэхэд нь би хөмсөг зангидан, гараа зөрүүлсээр түүний өмнө ирж зогсов. 

"Чи намайг эмсийн хүрээлсэн ажиллуулдаг гэж санаагүй биз? Эр хүн л юм бол хэлсэндээ байгаач. Саяхан л над шиг илүү дутуу юм үзээгүй гэнэн энгийн охин хэрэгтэй байна гээд байсан яасан?" гэж хэлж дуусаагүй байтал тэр гарнаас минь татан орон дээр хэвтүүлээд өөрөө дээр гарчих нь тэр. 

"Олж өгөхийг хүсэхгүй байгаа юм бол чи өөрөө байвал яаж байна?! Чи үзэх зүйлээ үзээд аль хэдийн эмэгтэй хүн болчихсон шүү дээ! Надтай зууралдах угаасаа ядаргаатай байгаа юм чинь...хоёулаа унтчихвал маргааш гэхэд л бие биенээ харах шаардлагагүй болно" гэж хэлэхдээ тэр тоглож байгаа юм шиг санагдаагүй болохоор шүлсээ залгилсаар хамаг чадлаараа түүнийг өөрөөсөө түлхэж, өндийн бослоо. 

"Ой-ойлголоо доо, би өөрөө чирээд ч болтугай чамд хүсээд байгаа эмэгтэйг чинь авчирч өгье. Дахиж ингэх юм бол...би чамайг...Тэюунд хэлнэ шүү!" гэж айлгаж чадах хамгийн аймар хүнээрээ түрий барин сүрдүүлэхэд Жонгүг намайг шоолсон байртай инээж байв. 

...Түүнтэй хамт явахдаа нулимс асгаруулагч эсхүл тогоор цохиулагч авч явах ёстой юм болов уу? Хааяа хааяадаа бүр цочтол авах юм аа...

/Дууссан/~~69 days with you~~Donde viven las historias. Descúbrelo ahora