" Jungkook's first night"

1.6K 166 11
                                    

***

...Удаан гэгч нь үргэлжилсэн үнсэлтээ амьсгаа авахын тулд салгах мөчид зүрх минь марафонд гүйчихээд ирсэн юм шиг л түчигнэж, ам, хамраараа амьсгаа авах ч бие махбодид минь агаар орж ирэхгүй байгаа юм шиг санагдана. Дөнгөж саяхан анхны үнсэлтээ алдсан залуу руу хальт толгойгоо өргөн харахад хацар, чих гээд хамаг юм нь улайчихсан хоолойгоо зассаар доош харж, царайгаа надаас нуух гэж хичээж байв. 

Эгдүүтэй санагдаж, шоолж инээхийг хүссэн ч би хүртэл хангалттай иччихсэн болохоор хоолойгоо зассаар түүнээс холдож, хийх зүйл олдоогүйдээ цонх руу ширтэн хэсэг зуур зогслоо. Анх удаа л эрэгтэй хүнийг түрүүлж үнсэж, анхны алхам түрүүлж хийж байгаа минь энэ болохоор сандрах, харамсах, ичих мэдрэмж зэрэгцэн тэрнээс зугтаах нь дээр гэж бодов. 

"З-заза...би...явлаа" гэж аль болох гацаж түгдрэхгүйхэн шиг хэлэхийг хичээсэн ч оролдлого минь ийнхүү харваажийн бүтэлгүйтлээ. Тэрний, ер нь найзууд, гэр бүлийнхнээсээ бусдад гаргадаг галзуу, явдалтай, баян айлын эрх охины төрх минь алга болж, ичимхий, даруухан, өөртөө итгэлгүй би гарч ирэв. 

Өрөөний хаалгыг онгойлгон гарч гүйхийн өмнөхөн Жонгүгийн "Баярлалаа..." гэх хоолой сонсогдсон ч эргэж ч харсангүй... 

***

...Унтахын өмнө арьсаа арчилж, урууландаа өнгөлөгч түрхэх зуур өөрийн эрхгүй Жонгүгийн зөөлөн, нойтон уруул санаанд орж, ахиад л ичиж орхив. Хоол идэж байгаад ч бас тэрний талаар бодож инээд алдсанаас болж аав, ээж хоёр над руу оройжин жоготой нь аргагүй ширтэж явсан...

Жэксон ахаас өөр хүнийг үнсэж үзсэн удаагүй, хамгийн сүүлд хэн нэгнийг үнссэнээс хойших удсан болохоор л тэр байх гэж бодох ч би ямар тэнэг хүн биш дээ. Жон Жонгүгтэй л уулзаж, харах бүртээ бүү хэл бодох бүртээ догдолж, сандраад байхад... тэрэнд дурлаж, хайрлаагүй байлаа гэхэд тэр тэнэгийг шохоорхож, сайн болчих гээд байгаагаа мэдэж байсан юм. 

Хэт ойр ойрхон уулзсанаас л болж байгаа байх. Тийм болохоор аль болох хурдхан тэр нэг юмыг эр хүн болгочихоод салж үзэх минь... 

***Жонгүг***

Баасан гаригийн хичээл тарсны дараа Хани хаанаас ч юм гарч ирээд сургуулиас чирж гаргаж ирээд дагуулан дэлгүүр хэсч эхлэв. Сургуулийн захирал багштай уулзах ёстой гэж өчнөөн үглэсэн ч тэр ямар миний үгийг нохой хуцсан чиний тоох биш... 

Өмнөх шиг авсан хувцас хунарыг нь барьж явах юм бодтол баахан эрэгтэй хувцасны дэлгүүрээр дагуулан явж надад хувцас сонгож байсан юм. Тэр явдлаас хойш бид хоорондоо юу ч яриагүй болохоор би их ичиж, гарнаас барих бүрт нь буцаан авах гэж хичээх ч тэр энийг минь анзаарч байгаа шинж алга. 

/Дууссан/~~69 days with you~~Onde histórias criam vida. Descubra agora