"My turn"

1.4K 150 9
                                        

**Хани**

..."Яасан бэ, бацаан аа?! Гэнэт хулчийчихав уу? Энэ чиний хүссэн зүйл биз дээ!" гэж уурандаа давчдан орилохдоо би нулимсаа арайхийн дотогш залгилж байв. Эрчүүд бүгд адилхан! Толгойгоороо биш төмсгөөрөө сэтгэдэг хүн биш хүйтэн сэтгэлтэй араатнууд...

"...Намайг уучлаарай...Би хэсэг зуур ухаанаа алдчихсан байж" гэж удаан хугацаанд чимээгүй суусныхаа дараа ам нээхэд нь би түүний гаранд байх цамцаа шүүрэх шахам булаан авч, түргэхэн шиг эргүүлэн өмслөө.

Гадуурх хувцсаа ч өмсөөд эргэж ч харалгүй чимээгүйхэн өрөөнөөс гарахад тэр орон дээр доош харан суугаад толгойгоо барьсан хэвээр үлдэв.

...Зочид буудлын коридороор бөөн уур болон дэлбэрчих шахам алхалсаар цахилгаан шатны дэргэд ирэн доош буух товчийг дарахтай зэрэгцэн хажуугийн өрөөнөөс нэг эмэгтэй өөр нэг эмэгтэйн үснээс зулгаан хараал урсгасаар гарч ирэх нь тэр. Дотуур өмднөөс өөр хувцасгүй хөөрхий бүсгүй нулимс дуслуулан уучлал хүсэх ч өнөөх нь сонсож байгаа ч шинж алга. Тэдний цаахна талд гардуулсандаа бантаж, хэнийг нь өмөөрч хамгаалахаа үл мэдэн буруугүй нэгэн мэт гэмгүй царайлан зогсоно.

Энэ дур зураг ихэд танил санагдаж, зүрхэн тушаа тэвчиж барамгүй их өвдөлт мэдрэгдэхтэй зэрэгцэн лифт ирснийг мэдэгдэх дуун сонстов. Нүдээ анисаар эргэж ч харалгүй дотогш орж хаалга хаах товч дарахтай зэрэгцэн нулимс урсаж, өнгөрсний хар бараан дурсамж эргэн сэдэрлээ.

Буудлаас гаран алхах зуураа би хаашаа явж байгаагаа ч анзаарсангүй. Их удаан алхасны дараа ядарч байгаагаа мэдэрч нүдэнд харагдсан сандал дээрээ суухад утсанд дуудлага ирэв. Хэнийг нь ч харалгүй утсаа авахад Жэбумын санаа зовсон хоолой сонсогдож, өөрийн мэдэлгүй түүнд гомдоллон уйлж эхэллээ.

***

...Даваа гариг болсон ч хичээлд явах сонирхол хумсын чинээ ч байсангүй. Ямар манай жинхэнэ сургууль биш дээ гэх бодол төрж, хурдхан л энэ золигийн солилцооны хугацаа дуусаасай гэж залбирч байлаа.

Өдөржин хөнжилдөө хэвтэж, хий дэмий зурагт гөлрөх зуур найзууд минь ирэн, намайг жаахан ч болтугай инээмсэглүүлэхийн төлөө хамаг байдгаа хэрэглээд арга нь барагдан буцацгаасан. Тэрний маргааш ганц хоног чөлөө авч Франц явчихаад байсан Тэюун эргэн ирж, Жэбумыг тайлбарлаж амжихаас өмнө нөгөөхийг маань гөвөх гээд явчихсан талаар Сүёон хэлэхэд дуртай дургүй дүрэмтээ өмсөн гэрээсээ гарлаа.

/Дууссан/~~69 days with you~~Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ