"Юу юм? Хэл хэл..." гээд бүлтийтэл над руу ширтэхэд нь миний хацар халуу дүүгэж, зүрх минь цээжин дотроос минь сугараад гарлаа юу гэлтэй түргэн цохилж байлаа.
"Тэр... Би...Жон Жонгүг, би чамд...-" гэхтэй зэрэгцэн хэн нэгний
"Жонгүг убба!" гэх чанга хоолой сонстож, бид хоёрын анхаарал хоолойн эзэн рүү чиглэх нь тэр.
Гайхамшигтай. Мэдээж Жон Жонгүгийн аминаасаа илүү хайрладаг хөрш айлын Хаёоноос өөр хэн байх билээ?
"Жонгүг убба...та чинь..." гээд өгүүлбэрээ ч гүйцээж чадалгүй Жонгүгийг дээрээс нь доош нэг харчихаад шүлсээ гүдхийтэл залгих нь тэр.
"Та чинь...ийм орой болчихсон байхад хариагүй юу хийж яваа юм? Ялангуяа энэ хавьд шүү! Ах аа, энэ хавь чинь 12 өнгөрмөгц гэмт хэрэг гаралт ихэсдэг газар гэсэн. Танд янз бүрийн юм болвол яах юм бэ?" гэж бүр төсөөлж ч байгаагүй зүйлийг минь хэлэхэд би бараг л шүлсэндээ хахчихсангүй.
Жонгүг аль хэдийн энэ үнэг шиг хүүхний есөн сүүлэнд ороогдсон бололтой. Хацар нь улайж, доош хараад эхлэхийг бодвол өөрт нь санаа зовж байна гэж бодоод байгаа юм байх даа?
Яг үнэндээ бол ийм газар энэ бүтэхгүй хүүхэнтэй үлийгээ хийгээд явж байгаа юм бэ гээд байгаа байхгүй юу?! Ер нь тийм л аймшгийн газар юм бол энхийн цагаан тагтаа, тэнгэрээс бууж ирсэн дагина юм байж ямар чөтгөрөө хийж яваа юм бэ?
"Наёон төрсөн өдөр нь гээд шалсаар байгаад ирсэн юм. Даанч Аёон тэр хоёр хоёулаа намайг хаяад алга болчихлоо. Хоёулаа цуг гэртээ харья тэгэх үү?" гэж хошуугаа унжуулахад нь Жонгүг бүр ганц ч хором эргэлзсэнгүй "Тэгье ээ. Хоёулаа цугтаа харьцгаая" гээд хариулчих нь тэр. Тэгснийхээ дараа л хажууд нэг юм сэгсийчихээд зогсож байгааг санасан бололтой над руу будилж, яахаа мэдэхээ больсон байртай харав.
Түүнийг үг дуугарахаас өмнө нөгөө Хаёон гэж охин "Харин чи... Ганцаараа харьчихаж чадна биз дээ?" гээд намайг хариу хэлэхийн завдалгүй эргэж, Жонгүгийн гарнаас чирж эхлэх нь тэр. Жонгүг гөлөг шиг өрөвдөлтэй царай гарган над руу харах ч би бардам зандаа хөтлөгдөөд тэднийг зогсоож эсхүл тэднийг дагаж чадсангүй.
"Зүгээр дээ, яв" гэж амаараа хэлэн, гараараа дохихтой зэрэгцэн тэд олон хүний дунд ороод харагдахаа ч болих нь тэр.
...Тийм дээ, угаасаа л тэр Хаёон гэдэг охинд унаж тустлаа дурлачихсан шүү дээ! Тэр охины байгаа байдлыг харахнээ Жонгүгт бас ч гэж зүгээргүй бололтой гэж бодон санаа алдсаар эргэж хараад гэр лүүгээ алхаж эхлэв.

ESTÁS LEYENDO
/Дууссан/~~69 days with you~~
Romance"Манай сургуульд хэр удаан байх юм дээ?" хэмээн сурагчдын зөвлөлийн дарга гэх өнөөх хөвгүүн асуусаар над руу одоо л нэг юм өнгийн харахад нь би зуршил болсон ёсоороо түүнийг сонжиж амжив. ... Түмпэн тавьж байгаад тойруулаад хайчилчихсан уу гэмээр б...