"Secret"

1.1K 145 8
                                        

***

...Солилцооны сурагчид явах цаг нэгэнт болох үед Жонгүг бид хоёр ахиад л ам муруйв. Ахиад л миний тэвчээргүй зангаас болсон л доо. Хүмүүсийн найз залуу найз охиноо дагаад шилжинэ гэж байхад цуг явья гэж хэлэхгүй мөртлөө ядаж энд надтай цуг үлдээч ч гэж хэлээгүй учир тэсэлгүй ахиад л хэлж орхисон. Хэрүүл өдсөн үгний минь хариултанд хэлсэн үг толгой дундуур минь байтугай зүрхийг минь базлаад авах шиг болж билээ.

"Энэ сургуулийн хамаг ажил надгүйгээр цааш явахгүй. Тийм болохоор би чамайг дагаад шилжиж чадахгүй ээ, Кан Хани. Тэглээ гээд чамайг надтай цуг үлд гэж хэлж ч чадахгүй! Чи тэр сургуульд багаасаа сурсан болохоор найз нөхөд, ихэр ах, хайртай багш нар чинь ч байгаа. Тийм байхад би чамайг зөвхөн намайг бодоод энд үлд гэж хэлж чадахгүй. Чиний хийх үйлдэл, хөдөлгөөн бүрийг чинь би ахиж захирахыг хүсэхгүй байна! Өдөр бүр сургууль дээрээ уулзахгүй хэдий ч үерхээд байж болно гэж би бодсон юмсан. Өөр сургууль боллоо гээд үерхэл маань бүтэхгүй гэж чи бодож байвал хоёулаа эртхэн тус тусын зам мөрөө хөөсөн нь дээр байх..."

"Эртхэн гэнээ?"

"Тийм ээ, эртхэн. Ахлах сургуулиар амьдрал дуусчихгүй шүү дээ, Хани. Тэрний дараа их сургуульд орох болно. Чи намайг дагаж биеийн тамирын их сургуульд орохгүй биз дээ? Чи ч тэр, би ч тэр өөрийн гэсэн мөрөөдөлтэй болохоор тус тусын замаа хөөх нь ойлгомжтой"

Шулуухан хэлсэн үгнээс нь болоод тэр шөнөжингөө унтаж чадалгүй уйлж хоносон хэдий ч хэлж буй бүхэн нь үнэн гэдгийг ойлгохдоо улам их гуниглаж билээ.

Саяхныг хүртэл айж байсан бодит байдал нүүрэнд минь тулж ирээд, Жонгүгийн өмнө хэзээ мөдгүй гарч ирэх гээд байгаа бололтой. Гялалзсан ирээдүйтэй, хүсэл мөрөөдлөөр дүүрэн Жон Жонгүгийн мөрөөдөлгүй, маргаашийн ирээдүйгээ ч төсөөлдөггүй найз охин гэдэг минь баригдах нь...

***

...Гунигт бодолдоо баригдан суух зуур хаалганы хонх дуугарч, Жонгүгийг гэж горьдсондоо шууд л ухасхийн бослоо. Даниел давтлага хичээлтэй болохоор мөддөө ирэх ёсгүй. Аав, ээж хоёр томилолттой болохоор шөнөөс нааш ирэхгүй гэж байсан болохоор Жонгүг л байх.

Хаалга онгойлгосон даруйдаа инээмсэглэл минь алга болж, аймшигт өнгөрсний дурсамж нэгэн зэрэг толгой руу орж ирцгээв. Жэксон ахын эхнэр гэгдэх тэр айхтар бүсгүй үгийн зөрөөгүй намайг түлхэн, гэр лүү минь яваад орчих нь тэр.

/Дууссан/~~69 days with you~~Donde viven las historias. Descúbrelo ahora