"Someone like you"

1.4K 152 10
                                    

***

"За тэгээд ямархуу хүн байвал дээр гэж чи бодож байна?" гэж асуухад тэр мэдээж асуусан зүйлийг минь ойлгосонгүй. 

"Яах ямар хүн?" гэхэд нь би нүдээ эргэлдүүлсээр 

"Ша*лцах хүн чинь..." хэмээн хариулахад Жонгүкийн ам газарт хүрэх нь үү гэлтэй ангайн, нүд нь томорсноо өнөөх номын төрхөндөө шилжив. 

"Эмэгтэй хүн хараал хэлж болохгүй, эрэгтэй хүн л хэлвэл хэлэх ёстой энэ тэр гэсэн тэнэг юм ярихгүй ч ядаж миний дэргэд хараал хэлэхгүй байж болох уу, гуйя?" гэж хэлэхдээ тэр ихэд тухгүй харагдсан болохоор толгой дохилоо. Угаасаа би ч бас...хараал хэлэх дургүй. 

"Заза тэгвэл анхныхаа с**сийг хэнтэй хиймээр байна?" гэж байдгаараа инээсээр асуухад тэр ахиад л муухай царайлан сууна. 

"Хараал биш ч гэсэн наад...үг чинь надад их тухгүй байна..."

"ЗАЗА...Тэгвэл өдийг хүртэл хадгалсан ариун дагшин онгон биеэ хэн гэгч азтай одтой хийморьтой нэгэнд өгөх гэж байна даа, бага эзэнтэн минь" гэсээр үл ялиг толгойгоо бөхийлгөн ёслоход тэр энэ удаад юм хэлсэнгүй чимээгүй л хуруугаа оролдон доош харан сууж байв. 

"Яг үнэнээр нь хэлчих үү? Би мэдэхгүй байна...Тийм болохоор чи хэн байсан нь дээр гэж бодож байна...Биеэ үнэлэгч л гэж битгий хэлээрэй" хэмээхдээ тэр их нухацтай ярьж байсан болохоор би тоглоом шоглоом болгохыг хүссэнгүй. 

Эрчүүд энэ талын асуудлыг нэг их тоодоггүй хэдий ч...тэр бусдаас өөр бололтой. 

"Энэ чинь миний биш чиний асуудал биз дээ? Яахав, чам шиг хүний хувьд өөр шигээ энгийн, даруухан охинтой үерхэж байгаад тэрэндээ наад ариун нандин биеэ тушаасан нь дээр байж болох ч тийм охид хагас жил үерхтлээ чамтай унтана гэж гонжийн жоо. Үерхэх гэж бас л хагас жил шаардагдана...Тэглээ ч...Хаёоныгоо өвтгөхгүйн тулд чи өөрөө туршлагатай байсан нь дээр гэж бодогдохгүй байна уу?" гэх яриаг минь тэр ч бас нухацтай сонсон толгой дохиж байв. 

"Тийм ээ, чиний зөв юм байна...Тэр зөөгч бүсгүй яг тохирно гэж би бодож байна. Өчигдөржингөө над руу зурвас бичиж байсан болохоор...болно байх" гэсээр шийдсэн байртай босоод явчихад нь би цочирдсон байртай тэндээ үлдлээ. 

...Тоглоом хийж амлалт энэ тэр гэж ярьсан хэдий ч... тэр зандан биеэ үдэхээр бүр шийдчихэж байгаа бололтой шүү! Нээрээ л миний биш тэрний асуудал юм чинь надад ер нь ямар хамаа байна аа? 

/Дууссан/~~69 days with you~~Où les histoires vivent. Découvrez maintenant