"Crazy girl"

1.9K 160 2
                                        

***JK***

... Солилцооны сурагчид ирсний маргааш Баасан гариг байж таарснаас гадна улирлын амралт эхэлж байгаа болохоор тэдний ихэнх нь, ихэнх дундаа тэр галзуу охин ирээгүй, таслаж таарсан юм. 

Зөвхөн тэд ч гэлтгүй манай сургуулийнхан ч нилээн их тасласан болохоор нэг их хэл ам хийхгүйхэн шиг өнгөрсөн нь дээр бололтой гэж бодов. Шинэ хүмүүс ирээд удаагүй байхад хэрүүл ам хийгээд явах онцгүй байх. 

Өнөөдөр тэр хичээлээ таслачихсан болохоор амар тайван, бүх зүйл байдгаараа байгаа ч одоо хичээл эхлэнгүүт надаар юу хийлгэж, хөгийг минь тариулах бол доо гэж бодохоор л байж суух газраа олж ядах юм. 

...Улирлын 7 хоногийн амралт эхлэх үед одоо л нэг юм юунд ч санаа зоволгүй 7 хоног амарчихья гэж бодсон ч ээж хар өглөөгүүр хүн босгоод дэлгүүр орохыг даалгах нь тэр. Бараг л нүдээ нээхгүй шахам явсаар гэрийн ойролцоо дэлгүүр явчихаад эргэж алхаж байтал нэг машин гэнэт сигналаа дарж, ухасхийтэл минь цочоогоод авав. 

"Сайн уу, зандан банди аа!" гэх өнөөх л ядаргаатай хоолой сонсогдоход би одоо ч өөрийгөө унтаж, зүүдэлсэн хэвээр байгаа бололтой гэж бодлоо. 

"Суучих" 

"Үгүй ээ, би ээж маань намайг юманд явуулсан юм" гэж тас гүрийсээр урагш алхтал тэр ч намайг зугуухан дагасаар л байв. Ямар төвөгтэй юм бэ?! 

"Чи их ядарсан харагдаж байх чинь! Шөнөжин пор*о үзэж хоноо юу? Зүгээр ч нэг үзчихгүй гартайгаа найзлаа л байлгүй дээ. Их хийх биед муу гэдэг юм байна лээ шүү!" гэх яриаг нь би сонссон ч сонсоогүй царайлан, гүрийж явсаар л байлаа. 

Өглөө эрт байгаа болохоор азаар гудманд хүн амьтан таарсангүй. 

"Ганц кимчи, далайн байцаа л байна штээ. Танай гэрийхэн өглөөдөө ганц удаа наад хоёр чинь байхгүй гээд өлсөөд үхчихгүй байлгүй...Суучих аа" гэхэд нь би зөрүүдэлж урагшаа явсаар л байв. Гэтэл тэрний тэвчээр алдагдсан бололтой машиныхаа сигналыг зогсолтгүй дарж эхлэх нь тэр! 

Энэ яг мэдрэл муутай! Сургуульдаа авахаасаа өмнө мэдрэл, сэтгэцийг нь шалгуулах ёстой байсан юм. 

Эргэн тойронд явж байсан хүмүүс бүгд над руу, түүний машин руу эргэж харах үед хацар минь улайн түргэхэн шиг л тойрч очоод машинд нь суулаа. Бямба гаригийн өглөө 8 цагийн үед ингээд машинаа орилуулаад байвал хэн ч уурлана биз дээ?! Ойр хавийн айлын эгч нар цонхоороо харан, уурлаж, орилох үед тэр хөдөлгүүрээ асаан тэндээс шунгинан хөдлөв. 

/Дууссан/~~69 days with you~~Where stories live. Discover now