"First quarrel"

1.7K 158 13
                                        

***

...Хотын төвийн дэлгүүрийг хоосруулах зорилготой гэрээсээ гарч ирсэн үү гэлтэй урд өсгийтэй гутлаа тог тогхийлгэн явах тэрнээс аль болох хоцорчихгүйхэн  шиг явахыг хичээж байсан хэдий ч гарт минь бариулсан хэдэн арван ууттай хувцас хунар садаа болж байв. Өглөөний 10 цагаас хойш өдий 14 цаг хүртэл зогсолтгүй дэлгүүр хэссэн болохоор хоёр зээрд минь хэзээ мөдгүй буугаад өгчихмөөр байсан хэдий ч хүн амьтнаас санаа зовсондоо яваад л байлаа. 

Жаахан л өөрөөс нь хоцорвол тэр хавиар нэг "Зандан бандиа!" гэж орилох энэ охин бүр зүрхэнд минь орчихсон бололтой. 

...Уг нь 7 хоног хичээл орохгүй, сургуулиас, энэ дарангуйлагч хүүхнээс хол аятайхан амар тайван байя гэж бодсон ч тэрхэн зуур тэнэг бодолдоо дийлдэж энэнд гэрийн хаягаа зааж өгсөн үеэс хойш боломжгүй болсон юм. Гэрт нь очоод тийм зүйл хийх гэж байгаа юм чинь гэрээ заагаад өгчихсөн ч яахав гэж бодсон хэрэг л дээ. 

Өглөө олигтой ч юм идээгүй болохоор хоол нэхэн хонхолзох ходоод гэдсээ ч дарах чадалгүй явж байтал ашгүй нэг юм их тансаг байрын ресторанд орж ирэв. Зөөгч нь гэж биднээс ганц хоёр л эгч, оюутан болов уу гэмээр охин ирж цэс өмнө минь тавиад явлаа. 

Өмнөх цэсээ ч  нээж үзэлгүй намайг сониучирхсан байртай шинжин харах түүнээс цэрвэн доошоо гүрийгээд л хараад байв. 

"Чи юм идэхгүй юм бол би өөрийнхөө захиалгыг өглөө шүү" гэж өлссөндөө тэсч ядсанаа нуухыг хичээн бардам зантай хэвээр байгаа харагдах гэсэн минь бүтэлтэй болсон бололтой. 

"Чи миний өмнөөс өөрөө мэдээд юм захиалчих аа... Тэгээд захиалгаа өгөх хоорондоо тэр зөөгч охиныг найрч, болзоонд урьчихаад ир" гэхэд өнөө их хоол идэх хүсэл минь хаашаа ч юм хийсэн одов. 

"С-саяны охиныг уу? Яах гэж?"

"Юу яах гэж гэж? Болзох гэж..." гэснээ тэр над руу үл ялиг дөхөн нам дуугаар "Зандан биеэ үдэх гэж" хэмээгээд ганцаараа тас тасхийн хөхөрч эхэллээ. 

...Түүний галзууг ямар мэдэхгүй биш нүдээ эргэлдүүлчихээд хоолоо сонгочихсон хэдий ч сонгоогүй царайлан суух зуураа тэр охинд юу гэх талаараа эргэцүүлж байв. Харин Хани намайг хүлээж ядсан байртай хумсаа ширээн дээр цохилон, байн байн санаа алдан сууна. 

"Өмнө нь хүн болзоонд урьж үзээгүй л гэж битгий хэлээрэй дээ..."

"Заа арай ч дээ...би чинь бас муу ч үгүй эр хүн шүү"

/Дууссан/~~69 days with you~~Where stories live. Discover now