"He's mine!"

1.4K 161 23
                                        

***

..."Ёо ёо, жаахан аяар л даа! Өвдөөд байна штээ" гэж Жонгүгийг үглэхэд би улам их хөхөрсөн хацар дээр нь дарж бүр ч орилуулаад авав. Түүний орилохыг Даниел сонссон бололтой инээд алдсаар гал тогооноос баахан аягатай жүүс барьсаар гүйн гарч ирлээ.

"Яанаа, тэгж их өвдөж байна уу? Чи яагаад манай Жонгүгийг өвтгөөд байгаа юм бэ? Өвдөөд байна гэж байхад чинь жаахан аяар л даа!" гэж үглэхэд нь би ганц муухай хараад л чимээгүй болгов.

Тэхён, Намжүүн хоёр ч бас ёолсоор сууцгаах бөгөөд Даниел, Жимин хоёр тэдэнд тос энэ тэр түрхэж наагуур цаагуур гүйлдэх зуур би энд Жонгүгтэй хэрүүл хийн сууна.

Уг нь бол Даниел ганцаараа тэр хэдэн юмнуудыг өлхөн гөвшөөд хаячих байсан ч Жон Жонгүг гэнэт аманд нь цус амтагдсан юм уу хаашаа юм гүйж ирээд унав гэдэг шиг гүйж очиж зодуулаад ардаас нь Тэхён, Намжүүн хоёр бас гүйж очоод Даниелийн хамгаалж зодолдох хүнийг бүр ихэсгээд хаячихсан. Эмээ нь хүн, амьтантай зодолдож байхаар зугтаачихаж бай гэж захиж хэлсэн болохоор Жимин миний хажууд үлдсэн юм. 

Тэхёний хувцас жаахан цус болчихсон болохоор Даниелийн хувцаснаас өмсөхөөр болон өрөө рүү нь дагах үед нөгөө хоёр гэрийг маань сонирхохоор явсан тул Жонгүг бид хоёр хоёулхнаа зочны өрөөнд үлдэх нь тэр. 

"Чи одоо ч уурлаад л байна уу? Гэхдээ чам шиг зодоон хийлээ гэж уурлана гэж би огт бодсонгүй?" гэхэд нь би чимээгүй л анхны тусламжийн хайрцгаа хураангаа мөрөө хавчлаа. 

"Мэдээж эрчүүд л болсон хойно гар зөрүүлж, хүч бяраа үзэлцээд хэн нь илүү вэ гэдгийг өнөөхдөө мэдрүүлэх нь зөв. Гэхдээ зодолдож чаддаг байж л тэгж томорч зодоон нүдээн хийсэн нь дээр болохоос биш юугаа ч мэдэхгүй байж тэгж гүйж орох чинь буруу! " гэхэд Жонгүг инээн үл ялиг толгой дохиж байв. 

"Тэгвэл...Даниелээр зодолдохыг заалгачихаад л болъё доо" 

"Ер нь зодолдож чаддаг байлаа ч...дэмий л юм шиг санагддаг. Зураг, зодоон хоёрыг холоос үз гэж үг мэдэхгүй юу чи!" гээд түүнд хэлэх эсэхтээ эргэлзсэн ч хэлэхгүй бол тэнэгтээд зүрх нь хөөрвөл гүйж очоод зодоон нүдээнд оролцоод байх юм шиг санагдсан тул хэлэхээр шийдлээ. 

"Чи Даниелийг яагаад зодолдож, биеэ хамгаалах урлагаар хичээллэх болсон гэж бодож байна?" гэхэд Жонгүг хэсэг зуур бодож байгаад мөрөө хавчив. 

"Дунд ангид ордог жил бид хоёр өөрсдийн сонирхдог хичээлүүдээрээ давтлага авдаг болж цуг сургуулиа тарж ирэхээ больсон юм. Гэтэл нэг өдөр Даниел ирэх ёстой цагтаа ирээгүй. Би яагаад ч юм сэтгэл түгшээд, ямар нэг юм болоод байгаа юм шиг санагдаж байсан... Хичээлийнхээ даалгаврын хийе гэсэн ч төвлөрч өгөхгүй, төвлөрлөө ч баруун гар минь юм бичиж ч болохооргүй янгинаж өвдөөд байж билээ. Гэтэл яасан гэж санана? Даниел дээд ангийн ах нарт дээрүүлхүүлж байсан ангийн хүүхдээ өмөөрч зодолдоод, нэгэнд нь түлхэгдээд газар унахдаа баруун гараа бэртээгээд, ясанд нь цууралт өгчихсөн байсан. Гар нь өвдөөд шөнө сэрэх бүрт нь би ч бас өөрийн мэдэлгүй сэрдэг байж билээ. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч ихэр болохоор л тэгдэг байх...Тэгээд л... тэр явдлын дараа яагаад ч юм дургүй ч гэсэн бие хамгаалах урлагаар хичээллэж эхэлсэн дээ...Миний хайрлаж халамжилдаг хүмүүс бэртэж гэмтэхэд би хамгийн дургүй болохоор сайн санаж аваад одооноос жаахан бодолтой байж үз, Жон Жонгүг" гэхэд минь Жонгүг зөөлөн инээмсэглэсээр толгой дохиод гүн санаа алдан доош харж байлаа.  

/Дууссан/~~69 days with you~~Donde viven las historias. Descúbrelo ahora