"Ю-юу? Б-би... ийм ёс бус асуултанд хариулж чадахгүй нь... Сурагчдын зөвлөлийн тэргүүний ёс зүйд нийцэхээргүй хэрэг."
"Өө хэрэггүй дээ... Угаасаа би хариултаа царайнаас чинь харчихсан" гэж тэрнийг шоолсон байртай хэлээд жуумалзах төдий харахад тэр улам сандарч бодлыг минь бататгаж байв.
"Кхмм... заза... тэгэхээр энэ ёс бус үг үйлдлийг чинь харвал... чи яагаад ч олон нийттэй ажилладаг нэгэн болж чадахгүй юм байна. Тэгэхээр... ганцаараа бие дааж ажиллах ажилд хүчээ сорьсон нь илүү дээр болов уу гэж бодож байна"
"Тийм үү? Тийм байх учиргүй дээ. Би уг нь хүнтэй ажиллахдаа сайн юмсан. Харин дарга та л ганцаараа бие дааж ажиллах дуртай бололтой, тийм үү?"
"Наадах чинь...яг юу гэсэн?"
"*инээх* Март даа. Ямар сургууль, мэргэжил дээр гэж бичнэ өөрөө л мэд. Би аль алинд нь сайн. Харин чи ганцаараа ажиллахаа болиод багаар биш юм аа гэхэд хамтрагч олж авсан нь дээр байх шүү" гэж хэлээд сууж байсан сандлаасаа дээш өндийн босоход тэр өнөөх юу ч ойлгоогүй царайтайгаа суусаар л байв.
Улам эгдүү хүргээд хаячихлаа байна. Ширээг нь тойрч өөр лүү нь дөхөх тусам тэрний нүд бүлтэгнэн, би өөрийг нь зодох гэж байгаа юм шиг хоёр гараа урдаа авах нь тэр.
"Аан, энийг хүсээ юу?" гэж тэрний урд очин, сандланд нь гараа тулаад доош үл ялиг тонгойход хоёр хөх минь түүний гарны урд очив. Тэр ч сандарсаар гараа доошлуулан өнөөх дүрэм журмаа ярих гэж байгаа бололтой амаа нээхэд нь би доош тонгойж хүзүүн дээр нь зөөлөн гэгч нь шимж үнслээ.
Зандан хүүгийн маань амьсгаа мэдэж давхцаж, гүн амьсгаа аваад, хоёр гараа чанга гэгч нь атгаж байгаа харагдав.
"Чи яагаад одоо болтол хийж үзээгүй юм? Ижил хүйстэн юм уу? Эсхүл өнөөх чинь ажилдаа тийм муу юм уу? Хийсэн даруйдаа тавьчихдаг юм уу?" гэх асуулт бүртээ хүзүүг нь үнсэн доошилж байсан тул тэр бараг асуултын минь учрыг ч ойлгоогүй байх.
"Мнн... Аххх... Жонгүг убба! Би таныг хүсч байна... гэж хэн нэгний хэлэхийг сонсмооргүй байсан юм уу?" гэж чихэн дээр нь амьсгаадсаар хэлэхэд өмдөн дотор байх найз нь сэргэж байгаа бололтой харагдсан тул би шууд л хойшлон дээш өндийн зогсов.
"Аль нь ч биш байх... Зүгээр л... охидууд чамайг тоодоггүй, тийм үү? Зандан бацаан аа!" гэсээр тоглоом хийхэд тэрний царай ихэд бантсан шинжтэй болж, дараа нь над руу үл ялиг гайхсан байртай боллоо.
YOU ARE READING
/Дууссан/~~69 days with you~~
Romance"Манай сургуульд хэр удаан байх юм дээ?" хэмээн сурагчдын зөвлөлийн дарга гэх өнөөх хөвгүүн асуусаар над руу одоо л нэг юм өнгийн харахад нь би зуршил болсон ёсоороо түүнийг сонжиж амжив. ... Түмпэн тавьж байгаад тойруулаад хайчилчихсан уу гэмээр б...
