"I hate you, Jung Jungkook"

1.5K 140 8
                                        

***

Зориг гарган байж хэлсэн үгийг минь тэр ойлгохгүй байгаа бололтой над руу гөлөрсөн хэвээрээ таг чиг болчихоороо ичиж, бантсандаа золтой л гэр лүүгээ гүйгээд орчихсонгүй. Гэхдээ би л лав тэгж чадахгүй. Ямар ч байсан хариулт үг сонсож, яах ийхийг нь мэдэж байж орон шүү!

..."Хөөе! Хүн юм хэлээд байхад ядаж аан уун гээч дээ" гэж бараг л таван минут үргэлжилсэн анир чимээгүйг таслан хэлэхэд тэр одоо л нэг юм ухаан орох шиг болов. Тэгэх тэгэхдээ бодож байснаас минь хэтэрхий тайван байдлаар

"Аан...тийм үү?" гэх нь тэр. Муу хачин бүжин бацаан чинь ёстой том тэнэгтдэг байна шт! Хүн хамаг л бардам зан, нэр төрөө уландаа гишгэж байж сэтгэлээ илчилж байхад чинь өдөр болгон охидуудын сэтгэлээ илчлэлтийг сонсоод залхчихсан уу гэмээр хөгийн хариулт хэлж, ингэж хүлээж аваад байх даа яадаг юм! Ам руу лууван чихээд алчихмаар санагдчихлаа байна.

"ЮУ? Аан тийм үү гэнээ?! ХӨӨЕ! Хүн...тийм чухал юм хэлж байхад ийм хогийн хариу хэлээд байх даа яадаг юм?" гэж уураа барьж ядан хэлэхэд тэр дагзаа маажиж өнөөх тэнэг царайгаа гаргалаа.

"Уучлаарай...би...өмнө нь ийм зүйлтэй учирч байгаагүй, үзээгүй болохоор тархины минь багтаамж дийлэхгүй байгаа юм шиг байна аа. Юу гэж хэлж, яах ийхээ би өөрөө ч сайн ойлгохгүй л байна. Гэхдээ чи...надаар тоглоогүй биз" гэхэд нь арай тайвширч зөөлөн толгойгоо сэгсрэв.

"Юу гэх гээд байгааг чинь ойлголоо...Дараа...нэгдэх өдөр ч юм уу сайн бодож байгаад ямар нэгэн зүйл хэлээрэй. Гэхдээ...чамд гэж анхааруулахад, би зүгээр л чамд дотоод сэтгэлээ, юу мэдэрч байгаагаа хэлсэн. Сэтгэлээ илчилсэн, үерхэхийг гуйсан зүйл огтхон ч биш шүү! Тэрнээс гадна би яг ч чамд сайн гээгүй сайн болчихсон ЮМ ШИГ БАЙНА гэж хэлсэн штээ" гэж бараг амьсгаа ч авахгүй дуржигнуулахад тэр ч бас толгой дохичихоод намайг орохыг хүлээсэн байртай дороо зогссоор л байлаа.

...Түүнийг харах тусам эвгүй санагдаж, ичээд байсан тул түргэхэн шиг л баяртай гэж хэлчихээд гэр лүүгээ орохын түүс болов. Орсныхоо дараа, дотор минь хуралдах мэдрэмжүүд намайг барьж идчих гээд байгаа юм шиг санагдсан тул өрөө рүүгээ орж, дэрэндээ нүүрээ наагаад чанга гэгч нь хашхирлаа.

Би л лав галзуурсан байх аа...Кан Хани, чи л лав галзуурсан байх!

**Ким Тэхён**

...Ням гаригийн өглөө найзууд дундын маань чатанд Жонгүг юм бичиж, яаралтай зүйл болсон тул хурдхан шиг уулзах шаардлагатай байна, асууж зөвлөлдөх зүйл байна гэж бичив. Жимин, Намжүүн хоёр гэрээсээ гарч байна гэсэн ч би орноосоо ч босоогүй байж очиж байна гэж хариу бичлээ. Яараад байх юу байхав!

/Дууссан/~~69 days with you~~Dove le storie prendono vita. Scoprilo ora