***
...Хани тэр залууг харсан даруйдаа намайг орхин гүйх шахам хурдалсаар очоод чанга гэгч нь тэврэн авав. Ах эгч, дүү байхгүй гэсэн болохоор хуучин найз залуу нь юм байх даа ч гэж бодож амжсан юм.
Америкчууд чинь хуучин найз залуу байтугай хуучин нөхөртэйгөө дотно байгаад л байнгын гэр орноор нь орж гараад байдаг даа.
"Чи бүр борлочихож" хэмээн Хани инээд алдан өнөөх залууг сугадсаар өмнө минь эргэн ирэхэд би энэ эвгүй нөхцөл байдалд ганцаараа бантсаар явсан нь дээр бололтой гэж бодож байсан юм.
"Би нөгөө хэдийг л юм байх гэж бодсон чинь үгүй байжээ...Хэн юм?" гэж тэр залууг асуух Хани үл ялиг эргэлзсэн байртай над руу харж байв. Тийм дээ, би хүртэл өөрсдийнхөө харилцааг яг ямар харилцаа юм бол гэж гайхдаг.
"Амм...яг үнэнийг хэлвэл, мэдэхгүй. Би ч мэдэхгүй байгаа болохоор энэ бол бүр мэдэхгүй. Дараа тухтай ярьж өгье өө. Ямар ч байсан танилцчих" гэхэд өнөөх залуу гайхсан хэдий ч инээсээр баруун гараа над руу сарвайв.
"Кан Даниел"
"Жон Жонгүг"
Нэрээ хэлэн танилцсаны дараа өнөөх залуу над руу байдгаараа инээд алдан харсаар л байв. Би ч бага зэрэг гайхан хоолойгоо засчихаад доош харан зогсож байтал Хани түүнийг түлхсээр гаран дахь түлхүүрээ өгөн гэр лүүгээ орохыг шаардах нь тэр.
"Байз л даа. Сүйт бүсгүйтэй минь ямархуу харилцаатай хүн бэ гэдгийг мэдчихээд ормоор л байна штээ" гэх түүний үг намайг сэтгэл гутралын гүн шоконд оруулж орхив.
Мэдээж хэрэг, баячууд шиг хүүхдүүдээ бараг төрөх үед нь хоорондоо сүй тавиад насанд хүрэхэээр нь гэрлүүлэхээр тохирчихдог шүү дээ. Хани ч бас тэгсэн байх нь. Одоо би яах вэ? Ханиг авч зугтаагаад Бусанд очиж эмээ, өвөө дээрээ очиж амьдрах уу? Эсхүл гоо сайхны мэс засал хийлгэж өөрсдийгөө өөрчилчихөөд гадаадад гарч амьдрах ёстой юм болов уу? Бүрэн дунд боловсрол ч эзэмшээгүй байж хэний мөнгөөр яаж амьдарна аа?!
"Кан Даниел, маяглаад байлгүй хурдан дотогшоогоо орж үз! Чамтай чамгүй бид хоёрт асуудал мундахгүй олон байна" гэж Хани загначихаад "Арайхийж учраа олж байхад илжиг болж жороолоод байх юм" хэмээн амандаа үглэв.
"Би сүйт бүсгүйд чинь дурлаад хойноос нь гүйж байгаа залуу байна" гэж өөртөө итгэл дүүрэн хэлэхэд тэр хоёул гайхсан ч Даниел тун удалгүй байдгаараа инээд алдах нь тэр.
![](https://img.wattpad.com/cover/140848060-288-k151904.jpg)
VOCÊ ESTÁ LENDO
/Дууссан/~~69 days with you~~
Romance"Манай сургуульд хэр удаан байх юм дээ?" хэмээн сурагчдын зөвлөлийн дарга гэх өнөөх хөвгүүн асуусаар над руу одоо л нэг юм өнгийн харахад нь би зуршил болсон ёсоороо түүнийг сонжиж амжив. ... Түмпэн тавьж байгаад тойруулаад хайчилчихсан уу гэмээр б...