"Jealous one"

1.4K 161 17
                                    

***

...Түүний сэтгэл догдлом үгс, бодож байгаагаа шууд л хэлчихдэг болсон зан нь намайг догдолж баярласандаа тэнгэр лүү нисч, үүлэн дээгүүр хөвөхөд хүргэж байв. Гэрийн гадаа ирээд гэр лүүгээ орох гэсэн ч Жонгүг хажууд байдаг цэцэрлэгт хүрээлэнд жаахан байх санал гаргасан юм. 

"Маргааш ахиад л уулзахаас хойш...Оройтчихлоо. Эртхэн гэртээ харь!" гэж зөрүүдэлсэн ч тэрээр юу ч хэлээгүй мөртлөө зүгээр л харцаараа намайг ховсдон, бууж өгөхөд хүргэв. Туулай шиг хоёр шүдээ гаргачихаад ингээд хараад байхаар хэн ч бууж өгнө биз дээ?!

Нилээн орой болчихсон учир тэнд хүн амьтан бараг байгаагүй ч бидэн шиг болзож яваа хөтлөлцөн алхах хосууд ганц нэг харагдаж байсан юм

Rất tiếc! Hình ảnh này không tuân theo hướng dẫn nội dung. Để tiếp tục đăng tải, vui lòng xóa hoặc tải lên một hình ảnh khác.

Нилээн орой болчихсон учир тэнд хүн амьтан бараг байгаагүй ч бидэн шиг болзож яваа хөтлөлцөн алхах хосууд ганц нэг харагдаж байсан юм. Ийнхүү эргэн тойрноо харан хэсэг зуур сатаарсан хэдий ч гарыг минь хөтлөн суух Жонгүг гарын алган дээр минь нэг юм бичиж эхлэхэд анхаарал минь түүн рүү сарнив. 

Солонгос биш Хятад юм уу Япон ханзаар бичээд байгаа бололтой ямар ч байсан би ойлгож уншиж чадсангүй. Ийнхүү бичиж дууссаныхаа дараа багахан инээмсэглэл тодруулж, асуусан асуултыг минь үл тоон мөн л асуултаар хариулах нь тэр. 

"Юу гэж бичсэн юм?"

"Кан Хани! Чиний мөрөөдөл юу вэ?"

Түүний гэнэтийн энэ асуулт сонирхож, гайхаж байсан зүйлийг минь мартуулж инээд алдахад хүргэв. "Гэнэт юу вэ? Амм...алив, бодоод үзье л дээ. Хөөрхий Жон Жонгүгийг зандан биенээс нь салгах юм болов уу?" хэмээн тоглоом хийхэд Жонгүг инээсэн ч тун удалгүй царай нь нухацтай болон өөрчлөгдлөө. 

"Үгүй ээ, жинхэнэ сэтгэлээсээ надад хариул л даа. Бодоод байх нь ээ, би чиний талаар тийм ч ихийг мэддэггүй бололтой. Ихэр ахтай, дундаж айлын ганц охин. Гэгээлэг, хөгжилтэй, наргианч гээд л сургуульд байдаг чиний танил хүүхдүүдтэй л адилаар би чамайг хардаг. Гэтэл чи миний эцэг эхээсээ ч нууж явдаг айдас, шаналлыг мэднэ шүү дээ! Тийм болохоор би чиний талаар мэдмээр байна. Чиний мөрөөдөл, чиний ирээдүйн зорилго, чиний анхны хайр, чиний дуртай хоол, чиний дуртай кино, найз залуутайгаа хийхийг хүсдэг зүйлс гээд Даниел шиг чиний бүхий л амьдралын талаар мэдмээр байна" гэх түүний яриаг сонсоод баярлаж хөөрсөндөө өөрийн мэдэлгүй инээмсэглэсэн ч түүний асуултанд хариулах өөрийн хариултаа бодоод ичиж, гунигласандаа доош харав. 

/Дууссан/~~69 days with you~~Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ