"Good girl! "

1.4K 145 11
                                        

***

 "Хонгор минь, одоо чиний биш миний дүрмээр тоглоно..."   

...Тэрний шинэ үс засалт түүнийг тэс өөр хүн шиг харагдуулж байснаас гадна өмссөн уранхай хар, улаан цамц, хар жинс нь зохьсон гэж ванлий байв. Ээжийн дэргэд хар пальтотой, нүдний шилтэйгээ байсан болохоор өмнөх шигээ ноомой харагдаж байсан бололтой. Хальтхан хөдлөх бүрт цамцных нь уранхай хэсгээр зургаан толгойтой гэдэсний булчин нь харагдаж, би өөрийн мэдэлгүй улайж эхэллээ. 

"Ю-юун дүрэм? Сургуулийн дүрэм үү?"гэж мэдэн будилах үед минь Жонгүг удаанаар над руу дөхөж, би ч түүний гэнэтийн хэт халуухан байдлаас айсандаа хойш ухарч явсаар хичээлийн ширээндээ тулан зогсох нь тэр. 

Жонгүг намайг гарах гарцгүй болсныг анзаараад ахин нэг удаа жуумалзан, нэг том алхаад л бидний биес ямар ч зайгүй боллоо. Тэр ард минь байх ширээг хоёр гараараа тулан, намайг бүр хаашаа ч зайлсхийх аргагүй болгож орхив. 

Ширээ намхан болохоор тэр ч үл ялиг доош тонгойн яг надтай адилхан хэмжээнд бөхийсөн байлаа. "Тэр дүрэм тэр золигийн сургууль дээрээ л үйлчилнэ биз...Харин бидний тоглоомын дүрэм шинэчлэгдсэн гэж би хэлээд байна л даа. Одооноос чиний бичсэн, зохиосон дүрмээр биш миний дүрмээр явах болно!" гэж чихэнд минь шивнэх үед хэдэн зуун эрвээхий цээжин дотор минь нисэх шиг болж байв. Түүнтэй хэт удаан ойрхон зогсох юм бол би удахгүй ухаан алдаж унах бололтой. 

"Чи...хувийн орон зайд минь халдахаа болиод жаахан цаашаа зогсчихож болохгүй юу?!" хэмээхэд Жонгүг доод уруулаа хазлан шоолсон байртай  над руу харав. 

"Авв...хатан зөгий маань бас ичдэг байх нь ээ? Цаашаа зогсохгүй гэвэл чи намайг яах юм?!" гэсээр надаас холдолгүй харин ч улам ойртон зогсох үед түүний халуун амьсгаа хүзүүнд мэдрэгдэж,  байдгаараа булгилан цохилох зүрхээ, цаашлаад хөхөө түүнээс нуухын тулд цээжин дээр нь хоёр гараа тавин цааш түлхэх гэсэн ч хүчгүйдэж байлаа. 

"Тэгвэл...би ориллоо шүү! Ээж маань ирээд чамайг хөөж гаргана" гэж бодож чадах хамгийн аймар зүйлээрээ түүнийг сүрдүүлэхэд Жонгүг тоосон шинжгүй тайван гэгч нь над руу хараад худлаа санаа алдах нь тэр!

Юу вэ? Эцэг эх, багш нарыг уурлуулж, сэтгэлээр унагах зүйл хийхгүйн тулд бүхнийг хийдэг залууд юу тохиолдоо вэ?  

"Тэг л дээ, орил орил. Ээж чинь нэг давхраас наашаа ирэх хугацаанд би аль  хэдийн нүдний шилээ зүүж, ном, дэвтрээ гаргаад, "Багшийн өгсөн даалгавар энэ болохоор яаж ч орилоод нэмэргүй ээ. Их амархаан, Хани би чамд заагаад өгье" гэж хэлнэ. Ээж чинь намайг биш чамайг л хөөж гаргах байх даа" 

/Дууссан/~~69 days with you~~Donde viven las historias. Descúbrelo ahora