***
...Сургуулийнхаа цайны газрын эгчтэй хов жив ярих зуур эгч намайг ойрд харагдахгүй байсан учрыг асууж би ч үнэнээ хэллээ. Стар гээд өөр сургуульд солилцоогоор сурч байсан юм гэчихээд хоёр ширхэг хачиртай талх, ус ундаа авчихаад эгчтэй салах ёс хийн ирсэн газар руугаа буцан алхлав. Жинхэнэ өөрийнхөө сургууль дээр ирэлгүй бас ч гэж удсан болохоор бүхий л зүйл сэтгэлд дотно санагдаж, өөрийн мэдэлгүй инээмсэглэж байсан ч гэнэт Жонгүгийг санан ахиад л өөрийн мэдэлгүй санаа алдлаа.
"Заа, одоо болно оо. Бүр дүрдээ орчихсон киноны гол дүр шиг эморч энэ тэр. Эр юм байж..." гэсээр загнахад Жонгүгийн хажууд суух Даниел шүд зуун инээмсэглэх аядан над руу хараад ахиад л өмөөрч эхлэх нь тэр. Ойрын үед Даниелийн ихэр би юм уу, Жонгүг юм уу гэдгийг бүр мэдэхээ ч байлаа...
"Хүн чамтай чамгүй гуниглаад гутраад сууж байхад заавал ингэж нурсан балгас шиг сэтгэлийн шархыг нь хөндөж, шархан дээр нь давс үрэх шаардлага байдаг юм уу?" гээд бөөн юм үглэх үед нь би ихрийнхээ өөдөөс дунд хуруу гаргахыг юу юунаас илүү хүссэн ч Жонгүг хажууд байгаа юм гэж бодоод тэсэв.
Тэр хоёрт авсан хачиртай талхаа өгчихөөд өөрөө ундаа задлан уух зуур Жонгүг зүгээр л хачиртай талхны гаднахыг нь гөлрөн Даниелийн хэдэн зуун асуултыг үл ойшоож байсан юм. Хөөрхий өнөөх нь уг нь сэтгэлийг нь өргөчих гээд л өмнө нь алиалагч болох нь л холгүй оролдож байгаа ухаантай юм.
...Энэ долоо хоногт Стар сургуультай хамтарч ажилладаг манай Элит сургууль болон VIP сургуультай хамтарч спортын өдөрлөг зохион байгуулж байгаа бөгөөд саяхан усанд сэлэлтийн тэмцээн нь дуусч байгаа нь энэ. Манай хүн сүүлийнхээ зоонд орсон хэдий ч дөрөвт орж ирсэн болохоор ингээд урвайгаад сууж байгаа юм.
Ахин нэг удаа сэнгэнэтэл санаа алдахад нь би Даниел руу харц шидлэн яв гэж дохиход дорхноо л намайг ойлгож ариун цэврийн орно гэх шалтгаар гүйх нь шахуу алга болж өгөв.
"Жонгүг...манай сургуулийн хүүхдүүд чинь аль ахлах ангидаа орохдоо л мэргэжлээ сонгочихсон, тэрнийх нь дагуу сургууль ч бэлдэж өгдөг болохоор бараг л мэргэжлийн тамирчнаас дутахгүй хүүхдүүд байгаа. Хамгийн эхэнд ордог Жихүүн чинь олимпийн эрх авчихсан, сургуулийн шахалтаар л орсон юм" гэж учирлахад Жонгүг одоо ч нурмайсан хэвээр л байлаа.
"Би ч бас нууцаар ганцаараа зөндөө л бэлтгэл хийдэг байсан юм. Гэсэн мөртлөө л..."
"Мэргэжлийн дасгалжуулагчтай, том усан бассейнд бэлтгэл хийх чиний ванн дотроо хэд самардах хоёр чинь асар их ялгаатай хөөе! Тэглээ ч ингэж сэлж эхлээд удаа ч үгүй хамаг тэмцээний алтан медалийг түүгээд явчихна гэж бодоогүй биз? ...Жонгүг аа, миний бодлоор чи аавдаа энэ талаар хэлсэн нь дээр байх аа. Хичнээн их баярлах бол, та хоёрын хоорондын харьцаа ч сайжирна шүү дээ" гэж хэлэх үед л Жонгүг үл ялиг толгой дохисон ч ахиад л санаа алдав.
ESTÁS LEYENDO
/Дууссан/~~69 days with you~~
Romance"Манай сургуульд хэр удаан байх юм дээ?" хэмээн сурагчдын зөвлөлийн дарга гэх өнөөх хөвгүүн асуусаар над руу одоо л нэг юм өнгийн харахад нь би зуршил болсон ёсоороо түүнийг сонжиж амжив. ... Түмпэн тавьж байгаад тойруулаад хайчилчихсан уу гэмээр б...
