"Boy with luv"

1.2K 145 4
                                    

***
...Солилцооны хугацаа дуусахад гуравхан хоног үлджээ. Гэсэн хэдий ч Жонгүг намайг үлдээч гэж хэлэх нь бүү хэл сургууль руугаа буцах талаар огтхон ч яриа өрнүүлсэнгүй. Муу ч гэсэн сурагчдын зөвлөлийн дарга хүн байна солилцооны хугацаа дуусах гэж байгаа талаар сайн мэдэж байх ёстой доо. 

Одоо болтол үерхье гэж гуйхгүй байгааг бодоход ингээд л харилцаагаа дуусгая гэх бодолтой байгаа юм болов уу гэж хэсэг зуур гомдож байсан ч энэ талаараа Даниелд хэлээд тас загнуулж, мартахад хүрсэн юм. Зарим залуус сэтгэл нийлээд бие биедээ сайн гэдэг нь ойлгомжтой л бол үерхэх санал тавих шаардлагагүй гэж үздэг гэсэн. Жонгүг тийм залуусын нэг бололтой л гэж бодсон ч өчигдөр гудманд явуулын гуанз ажиллуулдаг эгчийн асуултанд хариулсан хариулт нь үгүй гэдгийг батлаад өгөх шиг. 

"Ямар хөөрхөн хосууд вэ? Үерхээд их удаж байгаа бололтой, тийм үү?" гэж эгч инээд алдсаар асуухад би яг хэзээ гэж хариулахаа мэдэхгүй хагас сар орчим гэж хариулахаар амаа нээсэн ч Жонгүг надаас түрүүлж хариулан, би бүр бантах цаашаа байдалд орох нь тэр. 

"Бид хоёр үерхдэггүй ээ! Хосууд биш!" 

"Өө...тийм үү? Уучлаарай, эгч нь андуурчихсан бололтой"

...Хүн мэдрэмжгүй гэхэд бүр ийм мэдрэмжгүй байж болно гэж үү?! Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хоёрын хооронд харилцаанд огтоос дургүй надад сүүлийн хэд хоног бүр там шиг л байсан болохоор угаасаа нялуунаас шулуун нь дээр гэж үзээд өнөөдөр шууд Жонгүгтэй ярилцаж үзэхээр шийдсэн юм. 

Хичээл тарчихсан болохоор шууд л сурагчдын зөвлөлийнхний суудаг өрөө рүү ороход хамт сууж байсан хэд нь намайг харсан даруйдаа залхсан царай гаргасаар өрөөнөөс гарч одов. Өмнө нь гарахгүй байхаар нь галын дохиолол асаагаад Жонгүгийг чирж үлдсэн гашуун туршлага бий болохоор энэ нэг галзуу юм яаж ч мэднэ гэсэн байртай Жигёон, Сүми, Жимин гурав гарсан бол Тэхён над руу эгдүүтэй гэгч нь инээмсэглэсээр гарсан юм. 

Жонгүг ихэд завгүй байгаа бололтой нухацтай царайлан ширээнийхээ ард суух бөгөөд над руу ч харц шидсэнгүй. Ойрд өөрөө их шулуухан, над шиг галзуу байгаад байхаар нь тоохгүй байсан ч аавдаа усанд сэлэлтийн тамирчин болно гэдгээ хэлж оройгуур бэлтгэл хийн, өдрөөр хичээл, сурагчдын зөвлөлийн ажил гээд намайг ч тоохгүй явсан болохоор жинхэнэ зангаа нэг сануулаад авдаг юм билүү гэж бодлоо. 

"Юу хийж байгаа юм?" гэж асуух зуураа дүрэмт хувцасны хүрмээ тайлж тавьсан ч бодож байсанчлан намайг анзаарч харсангүй, компьютер руугаа ширтсэн хэвээр хариулсан юм. 

/Дууссан/~~69 days with you~~Donde viven las historias. Descúbrelo ahora