***
...Жонгүг надаас үл ялиг холдон зогсох үед гүн амьсгаа авч, хүчлэн цохилох зүрхээ аль болох тайвшруулахыг хичээсэн ч бүтэлтэй зүйл болсонгүй. Ямар нэгэн зүйл ярьж хэлэхэд хэтэрхий их шоконд орчихсон байсан болохоор дэмий л нүдээ бүлтэлзүүлэн түүн рүү гайхсан байртай харахад тэрээр ичсэн байртай ар дагзаа маажин, өөрийнхөө галзуурмаар халуухан бөгөөд романтик үйлдлийг тайлбарлах талаараа бодож байгаа бололтой.
"Уучлаарай...би өөрийгөө барьж дийлсэнгүй. Чи...үсээ шуучихсан, цагаан цамц юбкатайгаа хэтэрхий дур булаам харагдаад байсан юм..." гэхэд нь бүр хэлэх ч үг олдсонгүй. Хэтэрхий ичиж самгардаагүй байсан бол мэдээж би юм чинь гэж бардам гэгч нь хариулах байсан биз. Гэхдээ одоо бол яагаад ч чадахгүй нь.
"...Аан" гэж үнэхээр байж боломгүй утгагүй хариулт хэлсний минь дараа бидний хооронд үүсээд байсан эвгүй байдал улам хурцдаж Жонгүг шалтаг тоочсоор харих ёстой хэмээн түгдчиж сандран байж арайхийн хэллээ. Би ч бас өнөөх аан уун гэдэг хариултаа хэлсний дараа Жонгүг шуурганд хөөгдсөн аятай хам хум хувцсаа цуглуулаад гарч одов.
Гэрийн хаалга хаагдах чимээний дараа би шууд л орон дээрээ хэвтэж, дэрэндээ нүүрээ наагаад орилж эхэллээ. Өөрийгөө жаахан ч болтугай хязгаарлаж, хянахгүй бол би түүнд бүр хөлөө алдаж байх шиг байна...
***Жонгүг***
...Түүний сэтгэл татам байдалд хөл алдан юу ч бодолгүй үнссэн тэр өдрөөс хойш бараг л долоо хоног өнгөрлөө. Бидний хэн нь ч тэр тухай ахин ам нээгээгүй. Заримдаа би өөрсдийгөө яг ямар харилцаатай хүмүүс вэ гэж ихэд гайхах юм. Нэг бол найзууд шиг аашлаад л, нэг бол хосууд шиг үнсэж үнгэлцээд л...
Хүний урманд хүнтэй үерхэх байтугай гарын таван хуруунд багтахуйц цөөхөн удаа болзоонд явж байсан би ч юугаа мэдэхэв дээ, түүнийг ямар нэгэн зүйл мэдэж, гадарлаж байгаа л гэж найдахаас биш.
Ойрд Ханитай цуг гүйсээр байгаад сургуулийн ажил, хичээл номоо ч хэсэг зуур мартчихсан бололтой. Сургуулийн захирал багш хүртэл өрөөндөө дуудаж давтлага хичээлээ одооноос эрчимтэй явуулан, амралтын өдөр ч хичээлээ давтаж, хичээлээ таслан илүү дутуу зүйлд анхаарлаа хандуулж буй хүүхдүүдийг барьж авч арга хэмжээ авах ёстой талаар сануулсан юм. Өмнө нь энэ ажлуудыг дуртай нь аргагүй, бүр нэр төрийн хэрэг гэж үзээд хүндэтгэлтэй нь аргагүй хийдэг байсан ч одоо бол хар ядаргаа гэж үзэн, залхуу хүрч байлаа.
ВЫ ЧИТАЕТЕ
/Дууссан/~~69 days with you~~
Любовные романы"Манай сургуульд хэр удаан байх юм дээ?" хэмээн сурагчдын зөвлөлийн дарга гэх өнөөх хөвгүүн асуусаар над руу одоо л нэг юм өнгийн харахад нь би зуршил болсон ёсоороо түүнийг сонжиж амжив. ... Түмпэн тавьж байгаад тойруулаад хайчилчихсан уу гэмээр б...
