"I like you, Jung Jungkook!"

1.6K 167 6
                                        

***Хани***

...Ядаргаатай нойтон хамуу шиг нөхрөөс арайхийж салан, хөөж явуулчихаад зандан хүүгийнхээ зүг харвал байхгүй байх нь тэр. Далчиганаж байгаад хүн амьтанд зодуулчихсан юм биш байгаа гээд л санаа зовсоор тэк рүү гүйж очоод бармен ахаас асуулаа.

"Нэг эрээн даашинзтай бүсгүй ирээд цугтаа дээшээ гарч байсан. Чамайг түрүүнээс хойш хараад л байсан. Арай л хоцорчихлоо доо, дүү минь...Хүсвэл би дээшээ гараад аль өрөө рүү орсныг нь мэдээд өгч болно шүү" гэх Юнги ахын хоолой хааяа сонсогдож, хааяа чихний хажуугаар өнгөрсөн ч юу гэх гэснийг нь бүгдийг ойлгов.

Ингээд бүх зүйл дуусч, тэр бид хоёр зүгээр л нэг сургуулийнхан төдий үлдэх нь гэж бодохтой зэрэгцэн хамаг зүйл хоосроод явчих шиг санагдлаа. Би чинь яаж галзуурч байгаа нь энэ вэ?

Толгой доторхи тэнэг бодлоосоо хөндийрөх гэж үл ялиг толгой сэгсэрсээр санаа алдан бармений урд талын сандал дээр лагхийтэл суулаа. "Хэрэггүй дээ, тэр чинь намайг сонирхсондоо хараагүй. Өөр шалтгаанаар харж байсан байхгүй юу" гэж тэр ахад ч юм уу өөртөө ч юм уу тайлбарлан хэлэхэд Юнги ах мөрөө хавчин толгой сэгсэрч байв.

"Та хоёр ч ёстой хоёр биендээ таарсан таар шуудайнууд юм аа"

"Юу гэсэн үг юм?" гэж гайхсаар асуухад тэрээр өнөөх тоомжиргүй царайгаа гаргасаар гаран дахь шилэн хундагаа арчин чимээгүй хэсэг зуур зогслоо. "Түрүүн чам руу хараад байхаар нь оч гэсэн бас л чам шиг хачин юм ярьсаар байгаад дуртай дургүй тэр хүүхнийг дагаад л явсан даг. Намайг тоохгүй охион ч гэх шиг...Ингэж байхаар Сокжин ах шиг сайхан өөртөө итгэлтэй амьдарцгаагаач" гэх ахын яриа намайг инээмсэглүүлсэн ч цаанаасаа л гуниг төрөн өөрийн эрхгүй санаа алдаад байх юм.

"Үнэхээр үнэн л юм чинь..." гэж амандаа бувтнахад ах над руу хялалзан хальт харчихаад хажууд минь ирэн суусан залууг гараараа хөөж явууллаа.

"Кан Хани-ши, би энд гурван ч жил бармен хийж байна. Хэн хэнийг сонирхож байна, хэн хэнийг зүгээр л өвөртөө оруулах гэж шүлэнгэтэж байна вэ гэдгийг хэнээс ч илүү сайн мэднэ. Саяны залуу...чамд зүгээргүй нь ойлгомжтой байсан" гэх ахын үг надад зориг өгөх шиг...

"Гараад ир, ах аа! Хурдан тэр өрөөнийх нь дугаарыг мэдээдэх ээ" гэж ихэд шийдсэн байртай хэлэхэд ах ёжтой нь аргагүй инээсээр наашаа гарч ирж байв. 

***

  "Наадхан дээрээ босоод хурдхан шиг зайлж үз!" гэж ууртай нь аргагүй хэлэхэд өнөө хүүхэн чинь хувцас хунараа аваад хажуугаар шуртхийн гүйн гарахдаа Юнги ахын нүдийг аваад гарчих шиг боллоо. Надад юу ч хэлэлгүй хойноос нь явахад нүдээ эргэлдүүлсээр Жонгүгийн байгаа өрөө рүү оров. 

/Дууссан/~~69 days with you~~Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ