"You're dead!"

1.4K 147 12
                                        

***Жонгүг***

...Үнэхээр л тархи минь ачааллаа даахаа болиод дэлбэрч байгаа бололтой, ганц ч үг амнаасаа ганхийлгэж чадсангүй! Байж болно гэж үү? Тэрэн шиг хүн надад сайн болно гэдэг байж болох зүйл мөн үү? гэж бодохдоо би өөрсдийгөө хальт гүйлгэн харлаа. 

Хар савхин дээрээ хар пальто нөмөрсөн тэрээр энд тэндхийн сэтгүүлийн нүүр зураг дээр байдаг модел шиг л харагдаж байсан бол би ёстой л тэрний хэлдгээр бах мэлхий шиг нов ногоон пальтогоо хөлдөж үхэх гэж байгаа хүн шиг л баглаж өмсөөд, түрүүнээс хойш хамрыг минь нухан зовоох дөрвөлжин том хар шилээ зүүж байсан юм. Мэлхий гүнж хоёрын үлгэр хамгийн түрүүнд санаанд орж байх чинь. 

Эцэст нь яг мэдрээд байгаа зүйлээ хэлж цаг хожиж чадсан ч тэрхэн мөчид би түүнийг надаар тоглож байна гэдэгт бат итгэчихсэн байсан юм. Айдол байтугай жүжигчин гэж андуурмаар царайлаг хөвгүүдтэй найзалдаг юм байж над шиг номын хэнээтэй, байнга л дүрэм журам ярьж явдаг нөхөрт дурлалаа гэв үү? Гудманд таарсан захын нохой ч сонсоод татаж унатлаа инээнэ биз. 

...Гэсэн хэдий ч түүний хэлсэн үг намайг догдлуулж байсан юм. Миний сонирхдог төрлийн охидоос тэс өөр, бүр шал эсрэг хэдий ч түүнд бусдыг татах ямар нэгэн чадвар байдаг нь зайлшгүй. Хэдхэн хоногийг хамт өнгөрүүлж, тэр хэд хоногтоо үргэлж тэвчээрийг минь барж, уур хүргэдэг байсан ч энэ хэдхэн хоногт бид хангалттай дотноссон. 

Найзууд гэснээс арай найзуудтайгаа ийм мөрий тавьчихаад надаар тоглож байгаа юм болов уу гэх мэтийн галзуу юм бодож цөхөөд сүүлдээ өөрийгөө шоолон ганцаараа жаал инээж суув. Ингэж ганцаараа солиорч байснаас хэн нэгнээс зөвлөгөө авах ёстой байх гэж бодоод Намжүүн рүү залгаж асуухад Ханиг шууд л баваад хаячих гэх нь тэр. 

"Тэрэн шиг юм юм үзчихсэн охин аягүй бол ноомой хөвгүүд орондоо ямар байдгийг үзэх гэж байгаа биз. Ноомойчуудын нэр хүнд чиний мөрөн дээр байна шүү, ахмад Жон! Цаадхаа ухаанаа алдтал, больё гэж гуйтал ганц сайхан баваад өг!"

Анхандаа түүний зөвлөгөө надад тийм ч их таалагдаагүй. Гэсэн ч маргааш нь болсон зүйл бодлыг минь эрс эргүүлж орхисон юм. 

...Хаёон надаар физик, химийн даалгавраа яаж хийхийг заалгана гэсэн болохоор гэрт нь, өрөөнд нь сууж байтал тэр доошоо бууж уух юм авчирна гээд гараад явчихав. Номыг нь сөхөж харахнээ, өмнө жил үзэж байсан хэдий ч бүх бодлогоных нь хариуг сайн санаж байсан учир хэцүү хэд дээр нь хинт маягийн зүйл бичиж үлдээхээр наалддаг цаас олоод харандаа хайн шүүгээг нь ухтал номных нь дороос хэдэн ширхэг бэлгэвч цухуйх нь тэр. 

/Дууссан/~~69 days with you~~Donde viven las historias. Descúbrelo ahora