***
..."Чам шиг хүн!" гэж хэлснээс нь хойш би бараг минут орчим хэл үггүй түүнийг ширтэн зогссоноо анзаарлаа.
"Б-би...чамд тодорхой хэлсэн биз дээ?! Би чамтай унтахгүй!"
"Мэднэ ээ, тэгээд л чам шиг хүн гэж хэлсэн юм. Чамтай гэж би хэлээгүй шүү дээ! Юу ч үзээгүй гэнэн хонгор охид шиг биш, үзэх зүйлээ үзээд яах ёстойгоо мэдчихсэн. Гэлээ гээд тааралдсан хүн болгонтой энгэр зөрүүлээд байдаггүй...тийм хүн..." гэх түүний яриа галзуу мэт цохилох зүрхийг минь тайтгаруулсан хэдий ч намайг гуниглуулж орхив.
"Ойлголоо, тийм хүн олцгооё" гэчихээд түүний хариултыг ч сонсолгүй шууд гэр лүүгээ гүйн орлоо.
Тэр намайг жаахан ч гэсэн шохоорхсон харцаар харах нь бүү хэл эмэгтэй хүн гэдэг талаас нь хардаггүй байхад би яагаад ганцаараа догдлоод байгаа юм бэ?
...Гэртээ орох үед хоол идэх хүсэл минь ч Жонгүгийг дагаад явчих шиг болсон юм. Хоол идэхгүй гэдгээ дурамжхан бөгөөд дуулдах төдий аав, ээж хоёрт хэлчихээд шатаар дээш өгсөх гэтэл тэр хоёр халбага, сэрээгээ шидчихээд пижигнэлдэн шатны урд ирэн зогслоо.
"Юун хүү юм, миний охион?"
"Найз хүү чинь юм уу? Үгүй биз дээ?" гэх тэдний асуултанд хариулахаас өмнө өөрсдөө өмнөөс минь хариулж буй мэт баахан зүйл ярьж эхлэв.
"Ёстой хөөрхөн, даруухан хүү байна лээ штээ..." гэж аав магтсан байртай хэлээд маасайтал инээхэд ээж муухай царайлан мөрнөөс минь барин авлаа. "Үгүй биз дээ, миний охин? Зүгээр л ангийн чинь найз биз дээ? Тэюунтайгаа ойрд хоёулхнаа гарч ороод байсан...Та хоёр үерхэж байгаа биз дээ?" гэсээр ихэд найдвар тавьсан байртай нүд рүү минь харж байв. Би ч ээжээс холдон шат руу нэг алхам ухарч
"Би Тэюунтай үерхдэггүй...Бид нар зүгээр найзууд гэж хэд хэлэх юм бэ?" гэчихээд шууд өрөө рүүгээ дээш алхахад аавын "ЕЭЭС! Би ЯЛСАН ДАА!!!" хэмээн орилох нь дуулдлаа. Буцаж ухраад аав, ээж хоёр дээр очиход жаахан хүүхдүүд шиг л хэрэлдэж байснаа намайг хараад гэнэт чимээгүй болчих нь тэр.
"Та хоёр яасан гэнээ?"
"Ээж чинь чамайг дөрвөн найзынхаа нэгэнтэй үерхэнэ гэж мөрий тавьсан юм. Харин аав нь чамайг энгийн, даруухан хүүтэй үерхэнэ гэж мөрийцсөн.ХАХА ялагдсан даа, Кан хадагтай...Алив үнсье, миний охин. Ёстой ухаантай!"
***Жонгүг***
...Хүн өөртэй нь уулзах гэж тэр холоос алхаж ирж байхад хэдхэн үг хэлчихээд хүний нүүрэн дээр хаалгаа хаах гэж. Ёстой бүдүүлэг, ухаан муутай, галзуу охин!
BẠN ĐANG ĐỌC
/Дууссан/~~69 days with you~~
Lãng mạn"Манай сургуульд хэр удаан байх юм дээ?" хэмээн сурагчдын зөвлөлийн дарга гэх өнөөх хөвгүүн асуусаар над руу одоо л нэг юм өнгийн харахад нь би зуршил болсон ёсоороо түүнийг сонжиж амжив. ... Түмпэн тавьж байгаад тойруулаад хайчилчихсан уу гэмээр б...
