***
...Солилцооны хугацаа дуусч, эргэн сургуульдаа ирсний дараа би хичээлдээ ч анхаарал хандуулж чадахгүй байлаа. Өдөр бүр ангид, завсарлагаанаар гээд хэзээ л бол хэзээ түүнтэй байдаг байсан болохоор гэнэтийн энэ өөрчлөлтөд нэг л дасч өгөхгүй байгаа бололтой.
Ядаж байхад эргэн тойронд дүүрэн хосууд байгаа болохоор ч тэр үү ганц бие ганцаардаж суух цаг мундахгүй олон тохиолдож байсан юм. Сүёон, Сонжэ хоёр эцэст нь нэг юм өөрсөддөө ч, бидэнд ч худал хэлэхээ больж, албан ёсоор үерхэж эхэлсэн бол Намжүүн Жэнниг дагаж манай сургуульд шилжиж ирсэн.
Кан Даниел хүртэл эргэж ирээд удаагүй байж манай сургуульд сурдаг Жихётой үерхдэг болчихсон. Угаасаа явахаасаа өмнө ч учиртай байсан болохоор ийм хурдан амжуулсан хэрэг л дээ. Тэгээд ч зогсохгүй Сүжон, Тэмин хоёр үерхээгүй гэдэг мөртлөө л Сүёон, Сонжэ хоёр шиг хоёулхнаа байнга алга болчихдог болсон. Ядаж байхад Тэюун, Жэбом хоёр энд таалагдахгүй байна гээд солилцооны хугацаа дуусангуут Америк яваад өгсөн болохоор би гэдэг хүн байнга л баахан хосууд дунд гон бие гозон толгой царайлж суудаг босон юм даа.
Ахиад л санаа алдан, ганцаараа гиюүрч суухад Даниел дэргэд ирэн шогширч эхлэв. "Ингэж байхаар Жонгүгийн сургууль руу шилжээч дээ! Хүн үхэж, үрэгдсэн юм шиг л байнга эморч суудаг болчих юм" гэхэд нь би шууд л эсэргүүцэн толгой сэгсрэв.
"Үгүй ээ, би зүгээр. Сургууль солигдсон нь нэг их асуудал биш ч тэр нэг юм сурагчдын зөвлөл энэ тэр гээд намайг тоохгүй гүйгээд, уулзах ч зав гаргахгүй байгаа болохоор л уур хүрээд байна. Хамгийн гол нь надаас тусдаа, тэнд ганцаараа байж чадна гээд томроод байхад би бууж өгөөд, хойноос очих юм гэж үү? Ёстой гонжий жоо байлгүй! Уулзсан цагаасаа л хойш тэрэнд бууж өглөө, одооноос бол чадахгүй. Тэглээ ч би бол биеэ даасан, хүчирхэг эмэгтэй хүн!" гэсээр Даниелд гэхээсээ илүү өөртөө хэлэх үед ихэр минь намайг шоолсон янзтай инээсээр толгой дохин зөвшөөрч байлаа.
"Тийм ээ, чиний зөв. Эмэгтэй хүн болж төрснийх муусайн эрчүүдийг гуйж биш гуйлгаж л амьдрах хэрэгтэй шүү дээ! Удахгүй бууж өгөөд чам дээр өөрөө хүрээд ирэх болохоор тэр болтол нь тэвчээртэй хүлээж бай...Жонгүг тоогоогүй царайлж байгаа ч цаагуураа чамайг зөндөө их санаж байгаа, би мэдэж байна. Чи намайг яагаад гэнэт эргэж ирсэн гэж бодоов?" гэхэд нь би одоо л ойлгож итгэж ядсан байртай түүнийг шоолон инээв.
"Чи Жихёг санаад эргэж ирсэн юм уу?" хэмээн асуухад Даниел хариу хэлэлгүй чимээгүй л мөрөө хавчсан хэдий ч Сүжонтой юу ч юм ихэд чухалчлан ярих Жихёг харах харц нь асуултанд минь тодоос тод хариулж байсан юм.

ESTÁS LEYENDO
/Дууссан/~~69 days with you~~
Romance"Манай сургуульд хэр удаан байх юм дээ?" хэмээн сурагчдын зөвлөлийн дарга гэх өнөөх хөвгүүн асуусаар над руу одоо л нэг юм өнгийн харахад нь би зуршил болсон ёсоороо түүнийг сонжиж амжив. ... Түмпэн тавьж байгаад тойруулаад хайчилчихсан уу гэмээр б...