"Beautiful..."

1.3K 146 7
                                        

***

..."Надад зөвшөөрөх үү?" хэмээн бараг л өгүүлбэрээ дуусгахаас нь өмнө зөвшөөрсөн хариугаа орилох шахам хэлж, баярласандаа шууд л түүнийг тэврэн авахад Жонгүг чангаар инээд алдаж байсан юм. Яадгаа алдчихсан, эрэгтэй хүнд толгойгоо мэдүүлсэн охидод хэзээний дургүй байсан хэдий ч энэ туулай шиг залуугаас болоод тэдгээр охидын нэгэн хэсэг болж байгаагаа би ойрын үед илүү ихээр мэдрэх болсон.

Хайртай учраад одоо байгаагаасаа өөрчлөгдөх нь тэнэг хэрэг гэж гэнэн тэнэг зангаараа бодож, тийм хүн л болохгүй юм шүү хэмээн өөртөө амлаж байсан минь санаанд орох шиг боллоо. Эхийн хэвлийд хүртэл хамтдаа байж, өдий 18 нас хүртлээ 3 сараас илүүтэй бие биенээсээ хол байж үзээгүй Кан Даниел бид хоёрын санал бодол хүртэл нийлэхгүй, хоорондоо хэрэлдэж, муудалцах үе зөндөө бий.

Тийм байхад өдийг хүртэл тэс өөр айлд, тэс өөр хүмүүжлээр хүмүүжин 18 жилийг өнгөрөөсөн нэгэнтэй хамтдаа, таарч тохироод аятайхан байхын тулд бид бие биендээ зориулж бага сага өөрчлөлт хийх шаардлагатай бололтой...

...Ийнхүү гэнэт л амьдралын утга учир, хайр дурлалын үр шим мэтийн дэмий балай зүйл бодож зогстол Жонгүг намайг тэвэрсэн хэвээр ямар нэгэн зүйл хийгээд байх шиг болоход нь холдох гэсэн ч зүгээр байж бай хэмээн бараг л загнуулах шахав.

"Болчихлоо..." гэж дуулдах төдий хэлээд тэврэлтээ салган надаас холдох үед нь жижигхэн хүйтэн зүйл хүзүүнд мэдрэгдэх шиг болж доош харсан даруйдаа би автоматаар л маасайтлаа инээд алдаж, хүзүүний зүүлтээ имрэн, урд минь зогсох хайр татам залуу руу итгэж ядсан байртай харлаа.

"Чи үзэсгэлэнтэй харагдаж байна, Кан Хани

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Чи үзэсгэлэнтэй харагдаж байна, Кан Хани..." хэмээн тэрээр ховсдуулсан байртай талимаарсан харцаар над руу ширтэж байснаа шоолонгуй зогсох намайг анзаарсан бололтой гэнэт л өнөөх зангаараа сандраад, шулганаад эхлэв.

"Миний өгсөн энэ зүүлтнээс болоод биш шүү! Угаасаа чи урт, цав цагаан хун шиг хүзүүтэй болохоор л тэр байх. Бас намайг харах наад харц чинь бас жаргалтай инээмсэглэл чинь зүгээр л...хэтэрхий байлаа. Гэхдээ ийм инээмсэглэл, харцгүй байсан ч чи үзэсгэлэнтэй харагддаг л даа. Зүгээр л би...Ямар ч байсан, чи хэтэрхий үзэсгэлэнтэй харагдаж байна"

/Дууссан/~~69 days with you~~Where stories live. Discover now