Гэхдээ яагаад??юу намайг ингэж их өөрчлөгдөхөд хүргэсэн юм бол??Хүчирхэг алтан гургалдайг хэн болжмор болгосон гэж??...Тийм ээ та нарын түмэн зөв.Тэхён бас энэ хайр л намайг танигдахын аргагүй өөрчилсөн.
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
(3 жилийн өмнө)
Аав маань намайг бүүр жаахан охин байхаас л улсын их хурлын гишүүн болсон бөгөөд,тээр жил сонгуулийн үйл ажиллагаанд бэлдэж эхлэсэн юм.Олон жил зовж зүдэрсний эцэст Солонгос улсын ерөнхийлөгч болохоор зэхэж байсан нь тэр байлаа....
Гэвч гэнэт л улс төрийн томоохон эргэлт гарч,манайх гэдэг айл хамаг юм аа алдан,ээж аавын маань хичээл зүтгэл нурж унадгийн даваан дээр гэр бүлээ аврах ганц итгэл найдвар нь би болсон юм.Ким групп буюу нөхрийн маань өвөөгийн байгуулсан том компаний эзэн "Хэрвээ танай охин манай хүүтэй гэрлэнэ гэвэл хэдүүлээ залууст нэгнээ таньж мэдэн,үерхэх хугацаа өгөөд,хуримын дараа би чамд хэрэгтэй бүх хөрөнгө оруулалтыг чинь өгч,худ ураг болъё"хэмээн аавтай минь зөвлөлдсөнөөр би зүс таних залуутай уулзаад үзэхээс өөр аргагүй болсон юм.