🚨Аюулын дохио⛑

2.7K 238 15
                                    

Намайг хайрлах ховорхон үнэнч залуугийн өмнө сэтгэл зүрхээ бат түгжин,дэндүү их гомдоосон тэрхүү өдрөөс хойш  нөхөрлөл,түүний надад хийсэн бүхнийг бодсон ч,,,,хайр гэдэг хүнийг араатан болгодог гэдгийг ойлгосон.Хичнээн намайг хайрлах Намжүн байсан ч,,хамт байх боломж багатай Тэхён рүү үхэн хатан тэмүүлдэг нь миний алдаа болон оноо.

Хичнээн намайг хайрлах Намжүн байсан ч,,хамт байх боломж багатай Тэхён рүү үхэн хатан тэмүүлдэг нь миний алдаа болон оноо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэхён амьдралдаа хийсэн хамгийн том алдаа байж болох ч,,нөгөө талаар нь бодвол харин ч оноо....Тэр хүн байгаагүй бол би өнөөдөр уйлж,инээж,жаргаж бас шаналж үзэхгүй байсан биз.Хүлээхийн жаргал,санахын зовлонг мэдрэх нь хүнийг цаашид амьдрахад нь туршлага болон хуримтлагддаг.

Гэхдээ ямар ч шалтгаангүй хайрладаг минийх шиг сэтгэлд,,,тэр хичнээн хөгийн новш байсан ч,би түүнийг үхэн үхтлээ сахиусан тэнгэр мэтээр харсаар л байна.Тэхён хэдий далавчтай ч,тэр нь чөтгөрийнх ч байж болох юм.Энэ хайр намайг дотроос минь иддэг ч,,би тэр бүхэнд дурлаж,дуртайяа өөрийгөө өгчихдөг болохоор энэ л миний алдаа бас оноо биз.

Тайван нэгэн амралтын өдөр өвлийн жавраас зугтан гэртээ сууж байлаа.Нилээн харанхуй болсон ч,уух ёстой эмнүүдээ уучхаад өдөр ирэх тусам томрох гэдсээ илэн Тэхёний орсон нэвтрүүлгийг бахархалтай нь аргагүй үзнэ.Хэдий тэр одоо минийх биш ч гэлээ,,сэтгэл зүрх нь минийх хэвээрэй гэдгийг мэдсэн болохоор бүх зүйл удахгүй эргээд хивэндээ орчих юм шиг гайхалтай санагдан хичнээн Намжүныг гомдоосон ч,,Тэхёноос болоод түүнд огтхон ч санаа зовохгүй байлаа~~

Гэтэл шөнө дунд хаалга дугран унтлагын хувцастайгаа нойрмоглож очоод онгойлготол орцны хүйтэн агаартай зэрэгцэн дагжин чичрэх Тэхён зогсож буйн мэдрэгдлээ.Тэр хөл дээрээ тогтож ядах бөгөөд,,архи сэнгэнэж байлаа...Би ч гайхшран өмнө нь уусан ч хэзээ ч хэтрүүлж байгаагүй,дандаа л баяр тэмдэглэхийн тулд жаргалтайгаар наргидаг байсан болохоор толгойгоо гудайлган,нэг л биш буйг нь анзаарсан болохоор:

Гэрлэлтийн дарааWhere stories live. Discover now