Өглөө босон,дуртай кофегоо уух гэсэн ч,,хөргөгч онгойлгон сүү,уурагтай өглөөний цай уун гэдсээ элээд:
-Чинийхээ төлөө муу зуршлаасаа татгалзана аа...Миний үр хурдан том болж байна шүү~~Хэрвээ аав нь байсан бол яг л адилхан ээжийг нь зөвхөн сайныг л эдэлж хэрэглэ гэх байсан байх....Нэгэнт чамаас өөр ярилцах хүнгүй болохоор ...Чи минь Тэхёнийг үзэн ядаж болохгүй шүү.Хэдий хоёулантай нь хамт байхгүй ч гэлээ тэгэх учир шалтгаан байж л таараа.Тэрхүү шалтгааныг харин яг юу болохыг ээж нь олчхоод хүүхдэдээ хэлнэ ээ...гэсээр өдөр ирэх тусам бага багаар томрох гэдсээ элэн инээмсэглэв.
Маргааш нь би Тэхёнтой амьдардаг байсан өөрийнхөө хуучин гэрт аль болох орой болсон хойно гэтсээр очлоо.Заавал ууж байгаарай гэсэн эмчийн нөгөө цусны эмийг мартсан болохоор л авах гэсэн минь тэр байлаа.
Гэхдээ тэр том хашаа руу ороход л зүрх өвдөж хамаг дурсамж гэнэт сэргэчихсэн.Жаргалтай үеүдээ санахад бүх зүйл тэр чигтээ өөрчлөгдөж одоогийн гунигт амьдралаа шүүмжлэх сэтгэл төрсөн ч дотогш сандран яваад ортол хаалга нь онгорхой...гал тогооны гэрэл асаалттай ч хэн ч алга.Надад аз таарч хэмээн бодон том өрөө рүү орлоо.
Тэхёнтой хамт зогсоод өглөө бүр зангиаг нь зангидаж өгдөг коридор,хамт суугаад хооллодог гал тогоо,тэврэлдээд унтдаг унтлагын өрөө,,гээд хаа сайгүй жаргалтай "бид" харагдсан ч миний зургаар дүүрэн тавилгууд дээр Жиюүгийнх байсан нь сэтгэл өвтгөн аажуухан эмээ хайж байгаад буйдангийн ард нуучихсан Тэхён бид хоёрын жижиг зураг байхыг олж харлаа.
YOU ARE READING
Гэрлэлтийн дараа
FanficБүхий л уран зохиол,кино жүжигт хосуудыг нэгнээ олон,хуримаа хийснээр аз жаргалтай төгсгөдөг. Гэвч яг үнэндээ бодит амьдрал дээр адал явдал гэрлэлтийн дараа л эхэлдэг гэдгийг тэд мэдэх болов уу? Эмэгтэйчүүд ч гэсэн эрчүүдээс дутахааргүй чадварлаг.Өө...