2.💦ХОЁРДУГААР БҮЛЭГ💦

3.4K 295 10
                                    

(За,уншигчдынхаа хүсэлтээр шууд 2-р бүлгээ орууллаа.Мэдээж өмнөх шиг ээ хандалтаа харж байгаад хурдан хурдан аль болох чанартай,сонирхолтой хэсгүүд бичихийг хичээнэ.Ерөнхийдөө энэхүү өгүүллэг маань 3н бүлэгтэй (одоогийн байдлаар,зохиолчийнх нь тооцоолсноор шүү.)

Та бүхний мэдэж байгаачлан,,эхний бүлэг "Хёна,түүний дурсамжууд болон тулгарсан нөхцөл байдлын тухай гарсан бол,,энэ хоёрдугаар бүлэгт илүү нандин,сэтгэлийн утас хөндсөн үйл явдлуудыг оруулан,уншигчдынхаа сэтгэл санаагаар тоглон оо😂🙏Бүхий л мэдрэмжүүдийг чинь асгаруулам гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байх болно...аа харин хамгийн сүүлийн бүлэгт жинхэнэ аюул,эморол,саад бартаа болон бүхнийг хэрхэн давж гарч буй тухай гарах юм аа...Тийм ч учраас та бүхнийг хэсэг бүрээ идэвхтэй уншин,тэвчээртэй байх юм бол бүхий л хэсгүүдэд,бүлгүүдэд гайхамшгийг өрнүүлэх ээ амлаж байна...За ингээд,2-р бүлэгтээ тавтай морил❤️😘)

...(Сарын дараа)
Тэрхүү явдлаас хойш бүтэн сарын хугацаа өнгөрч ээ.Амьдралдаа ганц удаа зориг гарган,түүнийг биш өөрийгөө хайрлахаар Хэжин дээр очсон ч,Тэхён намайг авч явахаар ирсэн нь түүнд намайг гэх өчүүхэн ч болтугай хайр байсныг харуулсан юм..гэвч дайны хажуугаар даян гэхчээр,,түүний хүзүүг хэн тийм болгосныг мэдсэн болохоор төдийгөөс өдий хүртэл босгосон сэтгэлийн гүн дэх хайрын хана минь нурч,хөөрхий нэгэн балгас шиг л болсон юм.

Гэвч өнөөдөр би гэртээ л байна.Жиюүтэй нийлж чамайг хуурсан байхад яагаад зүгээр хаяад явчхаж болоогүй юм бэ!гэж бодож байгаа биз дээ?.,,тийм ээ,би ч гэсэн мэдэхгүй.Яагаад түүнд дахин нэг боломж өгч,худлаа үгсэнд нь итгэж,эвлэрснээ би ч ойлгодоггүй...магадгүй хайр л байх.
Тэр өдрийн орой Тэхён өөрөө надад бүгдийг нь ярьж өгсөн.Бидний харилцаа ганхсан тэр сар,,Жиюү өөрөө түүний араас гүйж эхлэсэн бөгөөд Тэхён ч түлхэлгүй найрсгаар хүлээж аван хэд хэдэн удаа уулзаж,хамт ярилцаад сууснаас болоод л тийм зүйл тохиолдсон..гэхдээ дахиж хэзээ ч тийм юм болохгүй..намайг уучлаач".хэмээн чинь сэтгэлээсээ гуйсан юм.

Миний хувьд эхэндээ яах ёстойгоо мэдээгүй...Доторх Хёна минь энэ их өвдөлт,шархыг дийлэлгүй үхчихсэн мэт...Гаднаасаа би зүгээр харагдах ч гэлээ,,дотроо аль хэдийн үгүй болсон.Тэхён дахиад л намайг дотроос минь шимж эхлэсэн.Би дахиад л түүнийг уучилж тэссэн..,бүх зүйл сайхан болно.Яалтчгүй аминаасаа илүү хайртай болохоор түүнд хүсээд байсан ганц боломжийг нь өгсөн юм.

Хэжин,Ханюү гээд охид бүгд мэдчихээд сал гэж хэлсэн ч,,тэд миний Тэхёнийг гэх хайрыг хэзээ ч мэдэрч чадахгүйн гунигтай...Хэдий уучлаж,хоёр дох боломж олгосон ч гэлээ,,,нэг л итгэл алдсан бол тэр хайр,тэр сэтгэл яаж ч хичээсэн хэзээ ч анхных шиг ээ байдаггүй юм бил ээ~~~~

Гэрлэлтийн дарааWhere stories live. Discover now