👻Нууц биш нууц🤕

2.5K 214 21
                                    

Аавыгаа гэнэтхэн өөд болсны дараа надад гашуудах ч зав байсангүй хэн энэ бүхнийг хийснийг мэдэхийн тулд чадлаараа хичээж байлаа....Олон ч газраар явж,мэдээлэл авахыг хичээх ч,цагдаа нар,хэвлэл мэдээллийнхнээс өөр миний тухай,эцгийн минь үхлийн тухай тоох нэгэн байгаагүй нь намайг шантрахад хүргэсэн ч,,амархан бууж өгөхийг хүссэнгүй.

Хэд хоногийн дараа би нөгөө эмнэлэг рүү явж байтал эмч нь бололтой миний үеийн бүсгүй намайг өрөөндөө дуудсанд нь би очлоо.

Би:За??

-Юуны өмнө Ким ерөнхийлөгчийг өөд болсонд харамсаж байна.Хүн болгон л сонирхоод байхаар чамд хэцүү байгааг ойлгож байна л даа~~Танайх анхнаасаа л алдартай гэр бүл байсан.Хүргэдүүд нь дуучид,аав нь гишүүн,охид нь үзэсгэлэнтэй тийм болохоор орон даяараа үхлийн шалтгааныг нь мэдэхийг хүсэж байгаа.Гэхдээ үнэнийг хэлэхэд би ч гэсэн чиний талд зогсмоор байна.Мэдээж хууль цагдаагийнхны амийг энэ бүхнийг хийсэн хүмүүс дарчихсан нь ойлгомжтой.Зохион байгуулалттай хороосон болохоор тэр хүмүүс нилээн туршлагатай нөхдүүд байх....Тэгээд хамгийн сүүлд буюу уржигдар орой намайг үзлэг хийх гээд ороход аав тань энэ төхөөрөмжийг надад атгуулаад:

-"Заавал охинд минь өгөөрэй"~~гэсэн юм.Би өөрөө сонсож үзээгүй ч,,энэ надад биш зөвхөн чамд зориулагдсаныг мэдэх болохоор өгч байна...хүчтэй байгаарай гэхэд нь энэ сайхан сэтгэлтэй,царайлаг бүсгүйд маш их талархаад би ч хар хурдаараа үүнийг сонсохоор гэр лүү гээ гүйлээ.

(Орой нь)

Сандран байж тоглуулах товчлуур нь дээр дартал хоёр хүний хоолой сонсогдож эхлэх бөгөөд нэг л танил юм...Нэг нь баттай Тэхёний өвөөгийнх ч нөгөөх нь хэн юм бол?

Өвөө нь:Бид нэгэн цагт худ ургууд байсан ч,,хоёр хүүхэд маань таарч тохироогүй болоод салсан...

Аавын хоолой:Таарч тохироогүй дээ биш хоёуланд нь өөр арга байгаагүй болохоор л салсан байх...

-Гэхдээ бүх юм дууссан байхад танай охин,,,Тэхён хоёр эргээд уулзаад эхэлснийг мэдлээ л дээ...Манайх болон Ким настны гэр бүлүүд эртнээс нэгнээ мэддэг байсан.Манай охин Жиюү ч,,,Тэхёнд их сайн байсан.Гэтэл өөрийн чинь охин Хёна бүгдийг буруугаар эргүүлснээс болоод ийм байдалд хүрсэн.

Өвөө нь:Бид хоёр хүүхдүүдийнхээ үерхлээр дамжуулан баттай харилцаатай болсон болохоор энэ удаа,,дараагийн ерөнхийлөгчөөр та биш,,Жиюүгийн аав Жон гишүүн болох ёстой гэж тохиролцсон.Үүний тулд манай Ким групп ч гэсэн хөрөнгө мөнгөө өгч байгаа;

Гэрлэлтийн дарааWhere stories live. Discover now