🤱🏻Шинэ амьдрал🥳

2.4K 216 26
                                    

Шинэ орчин,шинэ танилууд жирэмсэн миний хувьд бүхнийг дахин эхлүүлэх том боломж болсон юм.Тэхёнийг ард минь уйлаад хоцроход өмнөх шиг ээ дэргэд нь үлдээд нулимсыг нь арчин,нурууг нь элээд тайвшруулахыг хүсэж байсан ч, бидний нэгэн зүгт харж буй хэрнээ хэзээ ч огтлолцохгүй үнэн нөхцөл байдал бүхнийг зогсоож,түүнийг орхих ёстойг ойлгуулсан юм.

Амьдралаа би гурав хуваавал Тэхёнтой эхлэл,Тэхёнтой үе,Тэхёнгүй төгсгөл гэж нэрлэнэ.Энэ бол гурав дах хамгийн сүүлчийн үе.Тэхёнгүйгээрх гунигт төгсгөл.Түүнгүйгээр амьдрал минь ямар ч учир утгагүйг ойлгож байсан ч,,,гэдсэнд минь бойжих үрээ бодохоор хүчлээд ч хамаагүй амьдрах ёстойгоо сайн мэдэж байлаа.Магадгүй охин маань төрсний дараа амьдрал минь тэс өөрөөр эргэж ч болох юм.

Гэхдээ би өөрийгөө шинэ хүнтэй учирч,дахиад хайрыг мэдрэн гэж бодохгүй байлаа.Магадгүй намайг Тэхёноос илүү хайрлах хүн байхгүй гэдэгт зуун хувь итгэснээс болсон байж ч болох юм.Мэдээж хавь дээр амьдруулж чадах өөр залуус олон ч гэлээ,,миний хувьд түүнийг өөр нэгнээр орлуулна гэдэг байж боломгүй зүйл болохоор бусад эрчүүд рүү харах нь битгий хэл бодох ч тэнхэл байсангүй~~~

Зуны улирал дуусч дахиад л нэгэн гунигт намар ирсэн тэр л өдрүүдэд гэдэс маань томорсоор төрөхөд улам ойртож байлаа.Би энд өөртөө таарсан боломжийн байр түрээслэн амьдарч байсан бөгөөд шинэ орчинд байсан болохоор уйдах завгүй амарч,,ажиллаж байв.Өдөр бүр эмчдээ үзүүлж бүх анхаарлаа зөвхөн хүүхэд дээрээ хандуулж байсан ч,,,Тэхёнийг бодоогүй өнгөрсөн тэр ганц өдөр миний хувьд том амжилт мэт санагддаг байсан юм.

Эргэж буцалтгүй түүнийг мартахаар шийдсэн минь Бангтаны дууг сонсохоо больж,хуучин утсаа зүгээр л шуудхан хогийн саванд хийхээс эхлэсэн.Хэрвээ үргэлжлүүлэн түүний хоолойг сонсож,бүжиглэхийг нь хараад л байх юм бол санасандаа үхэж ч магадгүй гэдгээ сайн мэдэж байлаа.Утас нь дээрх бидний жаргалтай зургууд,нялуун мсжүүд,дуудлага,дурсамж бүхэн өөрийгөө хайрлахад минь саад болохыг ч мэдэж байсан юм....

Гэхдээ ингээд уншихад амархан санагдаж байж болох ч,,амьдралдаа тэгж их хайрласан ганц залуугаасаа үлдсэн бүхнийг өөрийн гараар устган гэдэг тийм ч амархан биш~~~~

Бараг гурван сар Тэхёнтой холбогдох нь битгий хэл хаана байгааг нь ч мэдэлгүй завгүй явлаа...Үнэхээр л бидний харилцаа холбоо бүүр мөсөн тасарсан болохоор үе үе түүний минь намайг дулаацуулж,жаргаан,уусгадаг байсан уруул Жиюүг үнсэж байгаа,дотно тэврэлт нь Жиюүг баярлуулж байгаа хэмээн бодох үед сэтгэл өвддөг ч,,би өөрөө л энэ замыг сонгосон шүү дээ.

Гэрлэлтийн дарааWhere stories live. Discover now