🐰Туулай🐰

4K 351 7
                                    

Хаалга дуугаран хурдхан яваад очтол багийн минь найз Хэжин баяртай зогсож байв.Надаас хамаагүй өндөр,сайхан инээмсэглэлтэй найзыгаа харсан би байдгаараа баярлан хурдхан том өрөөндөө оруулан цай аягалж өглөө.

Хэжин:Ааахх~~гадаа чинь ямар халуун байна аа...

Би:Чамайг яваад байсан болохоор л халуухан байж л дээ гэхэд тэр ялдам инээмсэглэснээ цүнхнээсээ цагаан өнгийн дугтуй гаргаж ирэн надад өглөө.

Би ч гайхшран дээш нь харуултал "Ким Хэжин,Жон Жонгүг"-нарын хуримын урилга гэсэн бичиг байх нь тэр.Энэ тухай юугаа ч мэдээгүй би зог тусан амаа даран түүн рүү хартал Хэжин байдгаараа догдолсон байртай тонгочино.

Хэжин:Гэнэтийн бэлэг~~сарын дараа болохоор бэлдэх юм дэндүү их байна аа.Ядаж байхад Жонгүг завгүй болчихсон болохоор хамт явна биз дээ?намайг бодвол чи туршлагатай шт ээ?Тэхёнтой өмнө жил хуримаа хийсэн биз дээ??гэхэд нь би үл ялиг инээгээд:

-Одоо юу??яг юу авах ёстой юм?гэхэд тэр бараг л том өрөөнөөс үүд рүү хүрсэн уртаа жагсаалт гаргаж ирээд "За тэгэхээр,,хийх газар,хоол унд,хувцас,хүмүүс,,зочид,хөтөлбөр,хөтлөгч,дуучид,Жонгүг алдартай болохоор бас хэдэн сэтгүүлчид ирэх байх,нүүр амаа янзлуулах газар,,за тэгээд цаашлаад хамт амьдрах юм чинь шинэ байрны найр,тавилга..."

Би:За болно доо~~Ерөнхийд нь бол ойлгочихлоо.Гэхдээ Тэхёний ирэх цаг болж байгаа болохоор хоол ундыг нь хийж өгөхгүй бол амжихгүй байх даа?гэхэд Хэжин хэсэг дуугаа хураасан аа,толгойгоо сэгсрэн:

-Чи нээрээ яачхаад байгаа юм бэ?Юу тохиолдсон болоод хэнээс ч бардам,хэн хүнээс илүү цоглог өөртөө итгэлтэй бүсгүй ийм болчихов оо!!Ер нь танай хадмууд хүн мөн юм уу?
Мөнгөтэй хөрөнгөтэй байж болох ч гэсэн арай л чанга,хэтэрхий хуучинсаг үзэлтэй.Эхнэр л бол хоол хийж,хувцас угааж,гэрээ цэвэрлээд,нөхрөө халамжлаад,хүүхдийг нь гаргах ёстой гэсэн шиг л байх юм.Бүүр нэг зэвүү хүрмээр.Би байсан бол бүгдэнтэй нь зад хэрэлдээд аль хэдийн хэн гэдгээ харуулчихсан...муу сайн шулаачид..Тэгээд ч хоол унд гэнэ шүү..яг үнэндээ танай тэр нөхөр чинь өөрөө гар хөлтэй,насанд хүрсэн хүн биз дээ?Жонгүг лав намайг Тэхён шиг хорьж цагддаггүй гэсээр бухимдангуй хэлэхэд нь би тайван мишээгээд "Гэрлэсний дараа юмс өмнөх шиг ээ байдаггүй юм даа хонгор минь"гэхэд хаалга дугран гаднаас дуу шуу болсоор Тэхён,Жонгүг хоёр ороод ирэв.

яг үнэндээ танай тэр нөхөр чинь өөрөө гар хөлтэй,насанд хүрсэн хүн биз дээ?Жонгүг лав намайг Тэхён шиг хорьж цагддаггүй  гэсээр бухимдангуй хэлэхэд нь би тайван мишээгээд "Гэрлэсний дараа юмс өмнөх шиг ээ байдаггүй юм даа хонгор минь"гэхэд хаалга ...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Гэрлэлтийн дарааWhere stories live. Discover now