😥Жинхэнэ шулам🧙🏻‍♀️

2.5K 232 23
                                    

Өвлийн жавар цонх цантуулж,хүйтэн бөгөөд бөглүү уур амьсгал хаа сайгүй....Би хэзээ ч энэ улиралд дуртай байгаагүй.Зузаан хувцас,хэт хүйтэн цаг агаар намайг үргэлж тавгүйтүүлдэг ч,энэ бүхнээс илүү өвөл цаанаа л нэг гунигтай байдаг нь сэтгэл өвтгөнө.

Цасан цагаан талбайг цонхоор ширтэн орон дээрээ хэвтэж байтал Тэхёны:

-Хёна??гэх дуу гаран сая л ухаан орох шиг болсон би түүн рүү харлаа...

Тэхён гартаа хоол барьсан чигээрээ халбагаа ойртуулаад:

-За амаа ангайгаарай...хоол чинь хөрлөө.

Би:Идээд болчихсон доо.Цадсан гээд байхад...

-Идэхгүй бол бие чинь өвдчихнө шт ээ??Сэтгэлээр унах тоолондоо ингээд байхаар чинь би яах юм?Алив за "ааа" гээрэй~~гэхэд нь би гарыг нь аяархан түлхээд:

-Тэхён аа...одоо надад хоол идээд,чамтай эрхлэлдээд хэвтэж байх тэнхэл үнэхээр алга.Аавыг өөд болсноос хойш яаж амьдрах учраа олохгүй хэцүү байна??Аав байхгүй болохоор манай гэрийн бүх өв хөрөнгө,нэр хүнд унана..Эгч бид хоёр тэтгэвэрт гарсан ээж ээ тэжээх ёстой боллоо.Дээрээс нь энэ гэрийн хамгийн том түшиг тулгуур үгүй болохоор бид одоо яах бол?гээд санаа зовоод үхэх нь.Эгч ч яахав хүргэн ах байгаа.Жин ах Рина эгчид хангалттай дэм болно.Харин би ганцаараа яахаа ч мэдэхгүй байна...

Тэхён:Юу гэж дээ?,би энд байхад яагаад ганцаараа гэж...Бүх зүйл дуусахаар эргээд хамт байна гэдгээ мэдсээр байж.

Би:Чи тэр Жиюү рүүгээ л явж үз гэсээр ууртай дээш босоход Тэхён араас даган:

-Хёна?,намайг ойлго л доо...

-Чиний өвөө бас тэр Жиюүгийн чинь аав миний эцгийг үхэл рүү түлхсэн.Аав намайг хамгаалахын тулд л бүгдийг өөрийн амиараа төлсөн.Би юу буруу хийсэн гэж ингэж их зовоод байгаан бэ!!Чамайг хайрласан болохоор бүх зүйлээ алдсан юм байна....Яагаад чамд итгэх бүрт,хайрлах гэж оролдох болгонд би өөрөө зовох ёстой юм...Тийм дээ,,,ойлголоо,,ойлголоо.Танай Жиюү үнэхээр хүчтэй юм гэхэд Тэхён:

-Битгий тэгж ярь л даа?Харин ч ийм үе тохиох бүрт хоёулаа л нэгнийхээ дэргэд байх ёстой.Бид нэг алдсан,хоёр дохоо алдаж яавч болохгүй...Надад ч гэсэн чиний өмнө ингээд зогсоход хэцүү байна.Би ч гэсэн бүхнийг золиослон байж дэргэд чинь байхыг хичээж байгааг ойлгооч дээ??тэх үү?гэхэд нь би чанга орилон түүнийг уурандаа цохиод авмаар байсан ч чадалгүй хамаг гомдол,уур,үзэн ядалтаа гарган доош суугаад ихэр татан "Аав аа"хэмээн удаан гэх чин уйллаа.

Гэрлэлтийн дарааWhere stories live. Discover now