💥Шок🌊

2.9K 278 51
                                    

Тэхён над руу харсан чигээрээ алхам алхмаар ойртоно.Гишгэм бүр нь сэтгэл догдлуулан яг л хэдэн жилийн өмнө надтай танилцах гээд ингээд л ирж байсан залуу нүдэнд харагдана.

Тэхён:Чамаас асуух чухал зүйл байна..гэхэд нь би ихэд сонирхон,"За?"

-Бидний харилцаа,,гэрлэлт гээд бүх юм хайран дээр тогтсон тийм уу??мөнгө биш хайр байсан биз дээ??гэхэд нь би инээмсэглэн:

-Одоо болтол чамд аминаасаа ч илүү хайртай болохоор нөхрөө болгохыг хүссэн гэдгийг мэдээгүй гэж үү??Мөнгө энтр огтхон ч хамаагүй.Би чамд хайртай...хэмээн нүд рүүн цоо ширтэн хэлсэн ч хэсэг дуугаа хураачхаад ардаас нь "байсан"гэж залгуулахад Тэхёний царай үл ялиг гонсойно.

Хүссэн хариулт аа авсан бололтой тэр сэтгэл хангалуун инээмсэглээд:

-Минийх ч гэсэн хайр байсан юм шүү~~

Би:Гэхдээ чиний хайр өөрчлөгдөж намайг биш Жиюүг сонгосныг харж байна аа гээд зориг орж,гомдсондоо шууд л хэлчхэв.
Тэр ихэд сандран над руу харах ч "Өөр арга байгаагүй юм аа..Хүссэндээ биш заавал энийг хийх ёстой болохоор л тэр.."гэхэд нь би ч гайхшран юу яриад байгааг нь ойлгож ядсан ч тэр дороо л мартан,сэтгэлдээ түүнийг л буруутгаж гомдолсондоо сүүлд нь харамссан....

Ийнхүү хэд хоногийн дараа бодолдоо дарагдан ганцаархнаа сууж байтал Намжүн орж ирлээ.Дээврийн өрөөнд хамаг биеэ хумин хүн бүрээс нуугдах намайг олж чадах ганц хүн мэдээж тэр байх нь тодорхой...

Намжүн:Жиюү гэх тэр шулам Тэхёнтой болзож байгаа юм байна..

Би:Үнэндээ мэдчихсээн~~Тэр ч бүү хэл хамт байхыг нь харсан.

-Юу?яаж тэвчдэг байна аа?очоод хоёуланг нь зодоод хамаг уур хилэнгээ гаргах ёстой байсан юм.

Би:Зүгээр дээ..Тэхёнийг мартаж байгаа гэхэд Намжүн бугуйнаас минь барин намайг өөр лүүгээ харуулсан аа шууд л хананд шахан:

-Худалч..тэгж их өвдөж,сэтгэлээр унадаг хэрнээ бас инээмсэглэл худлаа үгсээрээ нуучихна гэж санаа юу??Бусдыг хуурч болох ч,,намайг чадахгүй шүү~~Чамайг тэгж их зовоож одоо ч салчхаад удаагүй хэрнээ шинэ найз охинтой болсон хөгийн амьтныг хайрладаг гэхээр.,.зүгээр л хачин юм.

Би:Мэднэ ээ...Тэр бүх өвдөлт шаналлыг мэдэрдэг ч хайр гэх эм дарчхаад байна.Уул нь энэ эм муугаар нөлөөлөх ч тэрхэн үеийн хөнгөн шархыг  арилган...

Гэрлэлтийн дарааWhere stories live. Discover now