💪Өшөө хорсол🤬

2.8K 253 14
                                    

Ийнхүү өдөр хоногууд урьдын л адил өнгөрсөөр инээгээд хуримласан түүнээсээ уйлаад хагацсаны гурван сар  болж байлаа.Цаг хугацаа хөврөх тусам гэдсэн дэх үр минь надтай хамт өсөж,том болж буйг нь мэдэх дэндүү том жаргал.... Жиюү,Тэхён хоёроос болоод амьдрал утгагүй санагдаж,үхэхтэйгээ тулсан тэр л өдөр хоногуудад,,бяцхан үр минь байсан болохоор л гуниглаж бус бүхнийг инээмсэглэн давж байлаа.

Гэвч нэгэн өдөр аавын маань бие гэнэт муудсаныг сонсоод би ч хурдхан шиг яваад очлоо.Анхны минь хайр,түшиг тулгуур,бие хамгаалагч,багш гээд бүхнийг даван туулахад дэргэд байдаг ганц хамтрагч маань эмнэлгийн орон дээр тун тааруу харагдаж байлаа~~~Дулаахан гараараа намайг хөтлөн,эрээнтээ бараантай амьдралын дунд алхахдаа баатар минь байсан энэ гайхамшигт хүнийг аль хэдийн хөгширч,үс нь бууралтан,ядарч туйлдсаныг тэнэгхэн би сая л анзаарах шиг...

Хурдхан аавынхаа хүйт даасан гарыг атгахад тэр намайг харан инээмсэглээд:

-Миний туулайхан..аав нь зүгээр дээ.Энэ даралт л...Сонгуулийн ажил гэж явсаар байгаад.

Би:Худалч...Тэхёний гэрийнхнээс л болсон байж таараа.Бид хоёрыг салчихсан болохоор тэд таныг дэмждэг хөрөнгө оруулалт аа зогсоочихсон шт ээ.Тийм болохоор таньд ганцаараа ажиллах хэцүү байгаа биз дээ?Өөрийгөө ядраагаад л...Би ер нь Тэхёнаас салах ёсгүй...

Аав:Чшш...битгий тийм зүйл ярь.Нэгэнт болоод өнгөрчихсөн явдал.Тэгээд ч чамайг хаяад өөр баян хүүхэн дагаад явчихсан залуугаар чи минь яах билээ дээ..гэхэд нь үнэн ч гэлээ түүнийгээ өмгөөлөх сэтгэл төрөн:

-Тэхён муу хүн биш ээ.Зүгээр л өөр арга байгаагүй гэсэн.Хүссэндээ,хайртайдаа Жиюүгийн дэргэд байгаа юм биш...гэхэд аав над руу гайхсан байртай хараад:

-Ер нь чи яг юу яриад байгаа юм??Тэхёний өвөө одоо ч надаа хөрөнгө оруулалт өгдөг хэвээрэй.Би зөвхөн Тэхён та хоёрын харилцааны тухай л ярьсан юм..

Би:Айн??Биднийг салсан байхад тэд одоо ч таньд тусалдаг гэж үү??яагаад?гэхэд тэр мөрөө хавчин:

-Чи байтугай би ч гайхаж байна.Чамайг мэддэг байх л гэж бодсон шт.Магадгүй Тэхён гуйсан байх...Намайг энэ сонгуульд нэр дэвших гэж ямар их хичээснийг мэдэх болохоор,нэгэн цагт чиний нөхөр байсан болохоор хүн чанар нь зулгааж л дээ...

Би:Гэхдээ л Тэхёний өвөө,ээж аав тэр чигээрээ шуналтай хүмүүс..Яагаад салсан байхад таныг дэмжээд байдаг бил ээ??

Гэрлэлтийн дарааWhere stories live. Discover now