Эх орондоо ирээд нилээн хэд хоносны дараа ганцаархнаа төвлөрч,өөрийгөө сонсохын тулд том оо сүм орлоо...Цав цагаан өнгө,цэвэрхэн орчин,тайван амгалан байдал гээд бодож,яах тухайгаа тунгаахад яг тохирсон газар.
Хаалгыг нь зөөлхөн нээтэл хүнгүй,олон сандал,итгэлийг индэр,том цонхнуудтай танхимд орж ирэн суулаа.Нам гүм орчинд нүдээ анин бодолхийлж байтал хаалга дугаран нэг л мэдэхэд Тэхён хажууд минь ирээд суучхав.Бид хамгийн анх энд ирж гэрлэлтээ батлуулан,асуудал гарах бүрт хэн хэнийх нь хувьд уй гашуугаа мартах шилдэг газар болохоор түүнийг яагаад ирснийг би сайн мэдэж байсан юм.
Тэхён:Солонгост ирсэн гэж сонссон ч үнэхээр энд таарна гэж бодсонгүй...
Би:Бидний газар байсан тийм уу?гэхэд тэр дэргэд минь суун инээмсэглээд:
-Тийм ээ...тийм болохоор л би энд ирсэн..харин чи?
-Бодохын тулд л...юу болоод байгааг,чамайг амьдралыг минь хэрхэн бусниулж орхисныг бас ирээдүйдээ юу хийх тухай бодож ямар нэгэн арга олох хэрэгтэй биз дээ.
-Намайг үнэхээр тэгж их үзэн яддаг болчихсон гэж үү??
-Байсаан...гомдсон юм.Гэхдээ одоо бол чамайг уучилсан.Сэтгэлдээ бодоод,шаналаад байхаар түүнээс илүү өөрөө зовдог юм байна лээ...Би чамайг уучилсан.Нэгэн цагт биенй минь нөгөө тал,амьдралын минь хайр, утга учир минь байсан болохоор чинь уучилж байна гэхэд Тэхён алгуурхан гарнаас минь хөтлөөд:
-Чи бол миний тайтгарал бас амар амгалан.Сэтгэлийг чинь шархлуулж,удаа дарааллан зовоосон байхад уучилсанд баярлалаа~~~Чамайг эргээд ирсэнд баяртай байна гэхэд нь би өөрийн мэдэлгүй хяналт аа алдчихсан..
YOU ARE READING
Гэрлэлтийн дараа
FanfictionБүхий л уран зохиол,кино жүжигт хосуудыг нэгнээ олон,хуримаа хийснээр аз жаргалтай төгсгөдөг. Гэвч яг үнэндээ бодит амьдрал дээр адал явдал гэрлэлтийн дараа л эхэлдэг гэдгийг тэд мэдэх болов уу? Эмэгтэйчүүд ч гэсэн эрчүүдээс дутахааргүй чадварлаг.Өө...