😍Өөрчлөлт😭

2.2K 206 56
                                    

Тэр оройн явдлаас болоод би айж байлаа.Жиюү мэдээж тийм зүйл болсны дараа зүгээр суухгүй нь тодорхой.Гэхдээ яг юу хийх бол гэдэг нь л чухал байсан болохоор өдөр бүр Тэхёнд,өөртөө тэр ч бүү хэл охиндоо хүртэл санаа зовж байсан юм.

Жиюү:Хөөе,,Хёна.Чи миний үгийг ойлгоогүй бололтой тийм уу?Хэн чамайг дахиж гарч ирээд Тэхёнд гай бол гэсэн юм?

Би:Чиний бодож байгаа шиг зүйл биш ээ.

-Магадгүй охиныг чинь авсан цагт л ойлгох нээ дээ?гэхэд нь хамаг бие салганан:

-Юу?гэхэд тэр чанга инээснээ:

-Энэ бол сүүлчийн анхааруулга.Дахиж Тэхёнд ойртвол,ийм зүйл хийж намайг ичгэвтэр байдалд оруулах юм бол...би чамайг хэн ч биш болгон.Хэрвээ би чиний охины ээж болчихвол Тэхён чам руу биш над руу гүйх болно.Бид гурав чамгүйгээр сайхан амьдарна гэхэд нь тамиргүйдэн,түүний өмнө зогсож чадах хүчгүйгээ мэдсэн би доош өвдөглөн суугаад:

-Гуйя,,битгий л дээ?тэх үү,,,Миний охин надад үлдсэн ганц эрдэнэ.Түүнийг минь булаачихвал би жинхэнээсээ амьдарч чадахгүй...гэхэд Жиюү:

-Одоо надаас айж байгаа биз дээ?нөгөө омголон,намайг дийлсэн бүсгүй хааччихав?Хайр гэдэг солиорол гэдгийг бид хоёулаа л мэднэ.Хоёулаа л Тэхёнд хайртай.Гэхдээ бодит байдлыг бодоод үзвэл би заавал түүнтэй хамт байж чи алга болох ёстой.Чамайг шууд аав шиг чинь алчихмаар байгаа ч,,гэснээ хэлэх гэснээ болин хорон инээсээр яваад өгөв.Надад сонгож болох хоёрхон зам үлдсэн...

Нэг нь Тэхёнийг гэх сэтгэлээ дагаад Таёоныгаа энэ шуламд алдах..нөгөөх нь Тэхёнийг орхиод үүрд охинтойгоо үлдэх байсан.Жиюүгээс болоод би сонголт оо хийсэн.Тэхёнаас илүүтэй охин оо хамгаалах нь миний үүрэг байсан юм.

(Гэрт)

Би:Тэхён аа??

-Сайн уу..Чамайг санаад ирлээ~~Таёон аа...аав нь ирлээ гэхэд охин маань бишүүрхэнгүй Тэхён руу удаан алхсаар очин тэврүүллээ...

Би:Хэрэггүй гээд байхад даа...Жиюү мэдвэл галзуурна даа~~

-Хёна,ядаж ганцхан цаг ч болтугай түүний тухай битгий ярь тэх үү?гэснээ Таёоныг тэвэрсэн чигээрээ дэргэд минь зогсон толгойгоо мөрөнд налуулан үүдний толь руу харснаа инээмсэглэн:

-Харж байна уу?гурвуулаа хичнээн гайхалтай харагдаж байгааг гэхэд нь би үл ялиг мишээчхээд:

Гэрлэлтийн дарааWhere stories live. Discover now