🚶🏻‍♀️Баяртай🥴

3.1K 282 6
                                    

"Хоёулаа зүгээр л салцгаая" гэх хэдхээн үгс нийлэхээрээ энэ хорвоогийн хамгийн гунигтай өгүүлбэрийг бүтээдэг.Түүний минь хувьд энийг сонсоод над шиг дотроосоо эмтэрч,зовж шаналсан үгүйг мэдэхгүй ч,,миний хувьд асар том шалгуур бөгөөд тийм ч амар хоолойгоор давчихсангүй.

Тэхён гүн санаа алдан юу ч хэлсэнгүй эмнэлгийн өрөө чимээ аниргүй...Айж,догдолсондоо зүрхний цохилт,судасныхаа лугших дууг түүнийхээ хариулттай хамт чих тавин сонсох үед Тэхён над руу улам ойртон.

Би ч эргэж харан,түүнийгээ миний өмнө зогсчихсон хөмсгөө зангидан бага багаар нулимс  урсган уйлж байхыг харлаа.Яг үнэндээ иймэрхүү зүйл болно гэж төсөөлж ч байгаагүй болохоор толгойгоо гудайлган жинхэнээсээ уйлахыг нь харахад үнэхээр надад хайртай хэвээрээ байж гэх бодол зурвас хийн төрлөө....

Яг үнэндээ иймэрхүү зүйл болно гэж төсөөлж ч байгаагүй болохоор толгойгоо гудайлган жинхэнээсээ уйлахыг нь харахад үнэхээр надад хайртай хэвээрээ байж гэх бодол зурвас хийн төрлөө

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би:Чи бүхнийг мэднэ.Намайг яагаад ийм шийдвэр гаргасныг...Хэр удаан тэссэнийг сайн мэднэ.Тийм ч болохоор бүх зүйлд намайг буруутгахгүй гэж найдаж байна..гэхэд Тэхён нулимс аа шувтран арчаад над руу эгц ширтэн толгойгоо дохин:

-Тийм ээ..харин ч чиний зөв.Надад өгсөн тэр их хайр,итгэлийг чинь даалгүй чамайг хуурсан надад харин ч тохирох шийтгэл.Чамаас хагацна гэдэг хар дарсан зүүд ч гэсэн үүнийг хүртэх зүйл ээ би өөрөө л хийсэн.Хайр халамж аа сулруулж,түрэмгий муухай ааш гаргаж,аймшигт гэрийнхэнтэйгээ нийлэн чамайгаа зовоосон нь ч гэсэн миний буруу.Мэдээж дотроо чамайг явуулж чадахгүй ч гэсэн...сэтгэлийг чинь тайтгаруулахын тулд...

Би:Тэхён аа...битгий ингэж...гэхэд тэр шуудхан л яриаг минь таслан:

-Ингээд ч болтугай чамаас холдвол намайг уучлах юм бол би чадна.Тэсэж чадна...Харин намайг л уучлаарай~~Бүх зүйл одоо чиний хүссэнээр болох учраас салалтын тухайд яаж шийдэхээ чи мэд гэснээ намайг нэг тэврэх гэж буй бололтой гараа алгуурхан өргөн,нэг алхам ойртсон ч,,яг л мөс шиг хүйтэн биед минь халуун гараараа хүрчихвэл хайлчихвий гэсэн шиг таг хөшиж орхиход нь би зориг гарган түүнд хамгийн сүүлчийн удаа зөөлөн тэврүүлсэн юм.

Гэрлэлтийн дарааWhere stories live. Discover now