🙎🏻‍♂️Итгэл💆🏻‍♂️

2.3K 200 17
                                    

Тэхёнийг хоригдож буйг мэдсэн хүмүүс гадуур галзуурч байлаа....Зарим нэг нь намайг буруутгаж,зарим нь харин түүнийг минь үзэн ядна.Энэ их зовлон,уй гашууг сэтгэл минь тээхэд хэтэрхий эмзэгдэх ч гэсэн,,,Тэхёнийг намайг хамгаалахын тулд буруугаа хүлээснийг нь бодохоор надаа түүний хэлснээр өөрийг нь хоног тоолон хүлээхээс өөр арга үлдээгүй юм.Эхэндээ өвөө,хамтлаг,гэр бүл,найз нөхөд гээд бүгдэнтэйн л нийлэн байж түүнийгээ суллахыг хүссэн ч бүтээгүй болохоор хагас жил орчмын дараа бууж өгсөн.

Тэгээд л өнөө Тэхёнгүйгээрх хар бараан амьдрал намайг инээмсэглэн тосож авч буйг мэдэрсэн юм даа~~Магадгүй бурхан бидэнд дургүй байх.Тийм л болохоор үргэлж саад бартаа илгээж,бид хоёрыг түүнд нь унж,алдахыг харахыг хүсдэг биз.Гэхдээ охиноос минь өөр хүч болох нэгэн байгаагүй учраас өдөр ирэх тусам би сэтгэл гутралдаа живж байлаа.

Гэхдээ охиноос минь өөр хүч болох нэгэн байгаагүй учраас өдөр ирэх тусам би сэтгэл гутралдаа живж байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэхёнийг тэр аймар газар байгаагаар төсөөлөх зүгээр л аймшиг.Болдог сон бол түүний оронд би өөрөө байж баймаар...Өвдөж байгаадаа?,дуулж,бүжиглэж ч чадахгүй,олигтой хоол унд ч идэхгүй гэх мэт наад захын юмыг бодохоор л толгой өвдсөндөө дэлбэрэх шахдаг.

Өдөр бүр очоод тэр том тортой ханыг улаан гараараа самардаад ч болтугай нэвтэлж ороод түүнтэйгээ уулзах нь хөөрхий миний мөрөөдөл....Тэхёнийг санах сэтгэл,тэр газар үнэхээр бидний хайрыг сайн хорьж байсан ч...сэтгэлийг маань харин ч улам хүчтэй болгож байсанд би итгэлтэй байлаа.

Байнга л өөрийгөө буруутгаж,хүн амьтантай ярилцахаа,хоол унд ч идэхээ больсон миний хувьд амьдрал минь бүрэн утгаараа зогссон.Тэхёнийг байхгүйд би зүгээр л нэг эмэгтэй.Ямар ч он цаг,хурд,хэмнэл,утга учир гэдэг зүйлс амьдралд минь байхгүй болохоор л би сэтгэл дотроосоо үхчихсэн.Намайг зовоох мэдрэлийн асуудлууд сүүлдээ архаг өвчнийг минь сэргээснээр  биед минь хүртэл нөлөөлж,цусны эмгэгний тархалт идэвхчихсэн юм.Гэхдээ дотроосоо үхчихсэн ч,,гаднаасаа үхчихвэл Тэхёнд амласнаа биелүүлээгүй муу хүн болчихно..бас намайг байхгүйд охин минь яах билээ??гэж бодсон болохоор би үхлийн өөдөөс тэмцэх шийдвэр гаргасан юм....

Гэрлэлтийн дарааWhere stories live. Discover now