💑Хайр💗

3K 261 9
                                    

Маргааш нь би эртлэн босоод дуртай дуугаа тавин инээд алдан цай ууж байтал эмээ ихэд гайхсан байртай дэргэд минь суув.

-Яагаад өдөр бүр энэ дууг сонсдог юм?

Би:Тэхён дуулдаг болохоор.Надад зориулж дуулсан болохоор.Хурим нь дээр минь явсан хамгийн эхний бөгөөд эцсийн дуу болохоор...

-Чамайг харах бүрт би өөрийнхөө залуу насаа санадаг.Намжүны өвөөг би яг л чиний нөхрөө гэх хайраар хайрладаг байсан.Тэр минь ухаалаг,түшигтэй сайн залуу байсан сан....Бид бусад шиг тийм ч баян тансаг байгаагүй ч хайраараа бүхнийг тэгээс нь л эхлүүлсэн.

Би:Тэгвэл тэр одоо хаана байгаа бол?гэхэд тэр над руу харан,хэсэг дуугаа хурааснаа:

-Харин л дээ??үнэхээр тааж мэдэхгүй юм.Магадгүй надаар сольсон өнөө шулмынхаа дэргэд л..гэхэд хоолойн зангиран миний сэтгэл өвдөх шиг боллоо.

Би:Юу??салчихсан гэж үү?яагаад?

-Амьдралд нэг шулам ороод ирэхээр л бүхнийг самарчихдаг юм шүү дээ~~

Би:Тийм л хайртай юм бол яагаад над шиг зүгээр л уучлаагүй юм бэ?

-Нэг уучилбал дахиад давтахыг нь мэдсэн болохоор...тэгээд ч өөрийгөө хайрлах ёстойгоо ухаарсан юм.

Би:Гэхдээ та одоо хүртэл түүнийг хайрладаг биз дээ??тэр олон жил ганцаархнаа сэтгэлийн шаналалд сайн тэвчиж ээ?

-Тийм шүү...та нар сална сална л гэдэг..Салах амархан ч,дараан ямар их шаналдаг гэж санан...Тоодоггүй байсан жижиг сажиг бүхнийг сэтгэл зүрхээрээ дахин хайрлах үед,цаг хугацааг ухрааж бүхнийг эхнээс нь эхлүүлмээр санагддаг.Хүйтэн хөнжил,чийг даасан дэрэн дээр харанхуйд ганцаархнаа хонох хар дарсан зүүднээс ч аймшигтай зүйл...

Би:Та нэг бол намайг Тэхёнаас сал,нэг бол салалт чинь аймар гээд байх юм аа...

-Чиний өөрөө л шийдэх асуудал.Чамайг хайрладаггүй залуутай хамт байх юм бол дотроосоо эмтэрсээр байгаад хэн ч биш болно...салах юм бол харин өөр зам байж ч болно гэхэд нь би гадаа шиврэн орох бороог ширтэн,радиогоор явах түүний хоолойг чих тавин сонсоод:

-Даарахад хүрмээ тайлаад өгдөг,тансаг ресторанд биш ч гэлээ өөрийн гараар хийсэн хоолоороо гэртээ уриад дайлдаг,бусад залуус шиг бяр тэнхээтэй биш ч гэлээ үргэлж миний дэргэд зогсож,үргэлж намайг дэмждэг...Зангиагаа өөрөө зангидаж чаддаггүй ч надаар дахин дахин заалгадаг,,,хоол идэхээсээ өмнө дандаа л түрүүлээд идэх намайг инээмсэглээд ширтдэг,орой болгон намайг тэврээд унтахын тулд цагтай уралдан байж ирдэг,,ээждээ эрхлэх бяцхаан хүү шиг миний л дэргэд сэтгэлээсээ инээмсэглэж,сандрах бүртээ над руу ярьж,хоолойг минь сонсоод тайвширдаг тэр л залууд би хязгааргүй их хайртай.

Гэрлэлтийн дарааWhere stories live. Discover now