Хэжин:Яг зөв...сайн байна.Угаасаа чамайг гэдэггүй хүнтэй хамт байгаад л байх юм бол чи л зовно шт.
Хангюү:Одоо өөрийгөө сайн хайрла.Тэгсэн цагт л өөр хүнийг хайрлаж бас түүгээрээ хайрлуулна.
Би:Тийм дээ.Амьдралд алдаж бас онодог шүү дээ хэмээн зөөлхөн хэлчхээд инээмсэглэхэд Хёсон:
-Миний дүү тэгээд ухаантай болохоор бүхнийг ойлгоод хүчтэй даван туулаарай~~Уйлж дуулаад гуйтал нь л хатуу чанга байх хэрэгтэй...
Би:Эргэж очихгүй ээ.Бүүр мөсөн салчихсан.
Рина:Тэхён чамд хайртай байгаагүй болохоор л чамайг хуурч,дандаа худлаа хэлж,сэтгэлийг чинь зовоодог байсан байх.Харин одоо чамайг шаналгаж,тарчлаах хүнгүй гэхээр гоё биш байна уу?
Би:Тэхён харин ч надад хайртай байсан.Гэвч хайр аа яаж илэрхийлэхээ мэдэлгүй төөрчихсөн байсан юм.Гэхдээ,,миний хувьд бүх зүйл одоо өөрчлөгдөнө.Амьдрал минь тэр чигтээ..Харин тэрхүү адал явдалд л би бэлэн байх ёстой гэхэд гаднаас ээж маань орилж чарласаар ороод ирэх нь тэр.
Ээж:Ким Хёна..яаж байгаа юм бэ??Яагаад тийм шийдвэр ганцаараа гаргасан юм?
Одоо худууд шууд л хөрөнгө оруулалт аа зогсоож,аав чинь бүүр ерөнхийлөгч болох боломж оо алдана шт?гэхэд нь би нулимстай нүдээр ээж рүүгээ хараад:-Би өөрөө хүссэн болохоор.Ядарч,тэсэж тэвчихээс залхсан болохоор.Хичнээн хайртай ч гэлээ тэвчээрийг минь барсан болохоор л амьдралаа өөрчлөн байж түмний доог тохуу болох замыг сонгосон...
-Одоо яах юм?тэгээд хэн хариуцлагыг нь үүрнэ гэж??
Би:Та тэгээд намайг өөр яаа гээв??Хоёрын хоёр удаа Жиюүтэй араар тавьж,ярих бүртээ хэрэлдэнэ.Бид хоёулаа нэгэндээ хайртай ч гэсэн өөрчлөгдсөн.Бүх зүйл нэг л эв хавгүй.Нэгэнт болж бүтэхгүй байгаа зүйлийг би өөр яах ёстой юм??
-Тэгвэл үнэхээр харамсаж,түүнийг саналгүй сайхан амьдран гэдэгтээ итгэлтэй байна уу??Дурсаж,хайрыг нь өгүүлэлгүй өдөр бүр юу ч болоогүй юм шиг инээмсэглэж чадна гэж үү!!Шөнө бүр хүйтэн хөнжил,нойтон дэртэй шаналан хэвтэхдээ харамсахгүй юу?гэхэд нь хэлэх ч үг олдсонгүй шал ширтэхэд аав:
-Эр хүн тамираа тасартал тэвчдэг бол,,эмэгтэй хүн амиа тасартал тэвчдэг.Үнэхээр л чи минь итгэлтэй байвал сал даа....Зовлон дунд амьдрах гэсний хэрэггүй.Чи минь л болж байвал аав нь тэр муу сонгуулийг больчихсон ч болно шүү дээ~~~гэхэд нь би үл ялиг инээмсэглэн нулимсаа арчлаа.
YOU ARE READING
Гэрлэлтийн дараа
FanficБүхий л уран зохиол,кино жүжигт хосуудыг нэгнээ олон,хуримаа хийснээр аз жаргалтай төгсгөдөг. Гэвч яг үнэндээ бодит амьдрал дээр адал явдал гэрлэлтийн дараа л эхэлдэг гэдгийг тэд мэдэх болов уу? Эмэгтэйчүүд ч гэсэн эрчүүдээс дутахааргүй чадварлаг.Өө...