🤧Хязгаар🤯

3K 276 40
                                    

Аавыг маань ерөнхийлөгч болж,өвөөгөөс нь тусламж авахын тулд л өөртэй нь гэрлэснийг Тэхён мэдсэн ч уурлаж,хэрүүл уруул тарьсангүй харин ч бүхэл шөнийн турш надаас уучлалт нэхсэн нь бага зэрэг хачин санагдсан ч би тоогоогүй юм.

Гэтэл нэгэн өдөр над руу эмнэлгээс ярин яваад очтол таагүй мэдээ сонслоо.

Эмч:Багадаа ямар нэгэн осолд орж байсан уу!?

Би:Тийм ээ..Тэгээд гурван литр гаран цусаа алдсан.

-Яг тийм байж..Хёна таны цус багадалтын өвчин багаас чинь эхлэсэн болохоор л одоо нилээн хүндэрчхэж.

Би:Цусны багадалттай гэдгээ мэддэг байсан ч одоо бүүр өвчин болчихсон хэрэг үү?

-Тийм ээ..таньд нээх сүртэй санагдахгүй байж болох ч хорт хавдраас дутахааргүй хүнд өвчин.Цусны эмгэг гэж нэрлэдэг бөгөөд шалтгаангүй таргалж эсвэл шалтгаангүй турдаг.Биеэр чинь юм туурч,цусны чинь эргэлт удаашрах үед зүрхний шигдээс,тархины цусан хангамж буурах магадлал өндөр...гэхэд нь тэнгэр нураад ирэх шиг л санагдаж үнэхээр дэндүү том гэнэтийн бэлэг байсанд салганан байж эмчийн урд сууна.

Би:Эмчлэх арга байгаа биз дээ?

-Байлгүй яахав.Гэхдээ хугацаа л хэрэгтэй...Өвчнийг гурав ангилдаг.Таных хамгийн сүүлчийн шат нь дээрээ ирсэн..

Би:Заавал эмчлүүлнэ ээ.Гэхдээ эхлээд
гэрийнхэндээ хэлж бүхнийг зохицуулна.Таны өгсөн эмүүдийг сайн ууна аа...гэсээр гарлаа.

Машиндаа суун сэтгэлээр унан ингээд биеэрээ ч,сэтгэлээрээ ч Тэхёнд үнэхээр хэрэггүй болсон гэдгээ ойлгон дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу санагдаж энэхүү ганцхан өгүүлбэрийг яаж түүндээ хэлнэ дээ ?л гэж бодогдож байв...

(Орой нь)

Хэжин:Чи яачхаад урвайгаад байгаа юм бэ??Юу болсон юм?

Би:Өөө зүгээр дээ...гэхэд Рина үл ялиг ярвайж байснаа:

-Жинээс сонссон нэг юм аа заавал чамд хэлэх ёстой гэж бодоод...

Би:За?

-Яг үнэндээ Тэхёний гэрийнхэн бүгдээрээ түүнийг чамаас сал гэж дайрч байгаа гэж сонссон.Нэгэнт чамайг хүүхэд гаргаж чадахгүйг мэдсэн болохоор бараг хэрэггүй гэж үзэж байгаа юм гэнэ ээ...аймшигтай амьтад...

Хангюү:За бас арайч дээ??Тэхён зөвшөөрөхгүй байлгүй дээ?

Би:Тэд угаасаа л тийм..Тэхёнийг ч намайг ч зовоосоор байгаад биднийг салгахын төлөө чадах бүхнээ хийн.Аавыг ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн сүүлчийн шатанд орсон байхад албаар хөрөнгө оруулалтаа дуусгах гэж ингэж байгааг сайн мэдэж байна.

Гэрлэлтийн дарааWhere stories live. Discover now