🗣Ойлгосон😣

2.8K 246 32
                                    

Олон хоног бодсоны эцэст би хүүхдээ гаргахаар шийдсэн.Тэхён буцаад ирнэ үү,Жиюүтэйгээ явна уу огтхон ч хамаагүй.Энэ миний үр удам болохоор хүсэн хүсэн олсон энэхүү бэлгээ энгэртээ тэврэн,элгээ дэвтээх тэр л өдрийг догдлон хүлээнэ.

Аминаасаа илүү хайрласан нөхөр минь хэдий өөр бүсгүйтэй хамт байгаа ч гэлээ би Тэхёнд биш Жиюүд гомддог байлаа...Яагаад??зүгээр л яаж бүхэл бүтэн хүний амьдралыг бусниулж чаддаг байна аа?яагаад надад ингэж хандан вэ?гэж бодсон ч Тэхёнд ч,Жиюүд ч учир шалтгаан байсныг сүүлд нь л ухаарсан юм.

Тэдэнд нууц байгааг сайн ойлгосон бас мэдээж хангалттай ихийг алдчихсан болохоор дахиад алдахаас огтхон ч айгаагүй би хурдхан шиг л бүх үнэнийг мэдмээр санагдан,гашуун үнэн,гуниг зовлонтой нүүр тулахад бэлэн байсан юм.

Төдийгөөс өдий хүртэл сэтгэлд минь хуримтлагдсан бүхий л гомдол өшөө хорсол болон гарч,нулимс минь бамбай болж,хангалттай их зовлон үзсэн минь ухаан сууж тэдний тэр тусмаа Жиюүгийн эсрэг зоригтой зогсох хүч хайрласан юм.Өөрийнхөө,хүүхдийнхээ төлөө бодсон ч зүгээр суун бүхнээ шулмуудад алдах нь байж боломгүй зүйл.Би хэн гэдгээ эргээд олж,хүүхдэдээ сайн ээж болохын тулд тэднийг унагаах ёстойгоо ойлгоно.....

Би хэн гэдгээ эргээд олж,хүүхдэдээ сайн ээж болохын тулд тэднийг унагаах ёстойгоо ойлгоно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хэжин:Тэгээд яана гэж!!?очоод "Хөөе чи..бүх үнэнээ хэл."гэж гуйна гэж үү?

Би:Мэдээж тэгэхгүй ээ.Хамгийн эхний тайван зам нь хоёулантай нь ярилцах.

Рина:Тэгсэн ч Тэхён яагаад Жиюүтэй нийлж чамайг хаясан аа инээмсэглээд тайлбарлана гэж үү??Харин тэр Жиюү бол чамайг галзуурчхаж гэж хэлээд шоолно гэдэгт итгэлтэй байна.

Хёсон:Үнэнийг мэдэхийг хүсэж байгаа чинь зөв ч,,одоо болтол Тэхёнд хайртай болохоор түүнийг буцаад ирнэ гэж найдсаар байгаа байх нээ??Чамайг тэрхүү учир шалтгааныг ойлгосон ч,,хамаг асуудал шийдэгдээд бүгд жаргалтай төгсчихнө гэж санаа юу?гэхэд нь би хариуг нь бодсон ч,,,түүний зөв болохоор дэмий л толгой дохив.

Гэрлэлтийн дарааWhere stories live. Discover now